Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Сургуулийн өмнөх боловсрол олгох нөхцөл шаардлага хангаагүй газарт зөвшөөрөл олгожээ

“АМИН-ИРЭЭДҮЙ” цэцэрлэг нь өөрийн хувийн 2 давхар сууцанд үйл ажиллагаа явуулдаг, цэцэрлэгийн нэг давхарын үүдний өрөөнд айл амьдардаг. Цэцэрлэгийн гадна хүүхдийн тоглоомын болон биеийн тамирын зориулалтын талбайгүй, биеийн тамирын, хөгжмийн заалгүй, бага насны хүүхдийн насны онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн дутагдалтай,
Цэцэрлэгийн 2 бүлгийн багш бага ангийн багш мэргэжилтэй, бүлгийн багш А нь эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг, мөн туслах багш нэг дутуу байна. 
Цэцэрлэгт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай учраас сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, шаардлагын түвшинд боловсруулж, мөрддөггүй, хүүхдийн хөгжлийн ахицийг үнэлж дүгнэдэггүй, мөн хүүхдийн хийсэн бүтээлүүд хичээлийн сэдэв, агуулгатай нийцээгүй, тухайн заасан хичээлийн сэдэв, он, сарыг бичээгүй, өдрийн дэглэм мөрдөөгүй, 

Багшийг хөгжүүлэх, хөтөлбөр, төлөвлөгөөгүй, багшийн ажлын үр дүнг үнэлж дүгнэх зохицуулалт хийгээгүй, 

Цэцэрлэг нь галын аюулгүй байдлыг ханасан тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй, барилга байгууламж, эзэмшил газар нь цэцэрлэгийн стандарт шаардлага хангаагүй, байрны шат, бага насны хүүхдийн онцлогт тохироогүй, цэцэрлэг нь эрүүл, аюулгүй, хамгаалагдсан, ээлтэй орчин нөхцөл бүрдээгүй байгаа нь Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.5, 42 дугаар зүйл, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10.1, 12.1 дэх заалт, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин.Ерөнхий шаардлага MNS 6558:2015 стандартыг, БСШУС-ын 2008 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн шаардлагуудыг хангаагүй газарт Нийслэлийн боловсролын газраас Сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан