Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
6 нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхийг хориглолоо

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тушаал гаргажээ. Энэхүү А/200 тоот тушаалд хэд хэдэн чухал асуудлыг оруулж өгсөн байна. Тухайлбал,

-Урлагийн төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиас бусад Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэгчийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай

-Өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид тухайн онд 6 нас хүрээгүй хүүхдийг элсүүлэхийг хориглосугай

-Ерөнхий боловсролын сургуулийн байршил, хэв шинж, сургалтын орчноос хамаарсан чанарын яалгаатай байдлыг арилгах, сургууль бүр сургалтыг чанартай зохион байгуулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл болгосугай

-Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг бүтээн байгуулалт, аймаг, нийслэлийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан, судалгаанд үндэслэн шинэчлэн тогтоох арга хэмжээ авахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, нийслэлийн Боловсролын газрын дарга нар тус тус үүрэг болгосугай гэжээ. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаярт даалгажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан