Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Хүүхэд, залуучуудын бэлгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь салбарын тэргүүн, хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа.

2018-2019 оны хичээлийн жилээс дахин оруулж буй “Эрүүл мэнд” хичээлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, багш бэлтгэх ажилд үзүүлсэн НҮБ-ын Хүн амын сангийн техник, санхүү, арга зүйн дэмжлэг нэн хэрэгцээтэй байсныг сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Энэ хичээлийн хүрээнд 601 мянган монгол хүүхэд эрүүл аж төрөх зөв дадал хэвшил суралцах юм.

Талууд цаашид зөвхөн сурагч, багачууд төдийгүй оюутан, залуучуудын эрүүл мэнд, бэлгийн ба нөхөн үржихүйн боловсролын чиглэлээр их, дээд сургуулиудын оюутнуудад чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг хамтарч хийх талаар санал солилцов. Мөн охидын эрт жирэмслэлт, өсвөр насны хүүхдийн дунд байгаа бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажил хийх шаардлагатайг онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан