Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Гончигийн Лхаахүүд АРДЫН БАГШ цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд 63, 64 тоот зарлиг гаргаж, боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан багш нарын алдар гавъяаг үнэлэн төрийн дээд цол, одон медалиар шагналаа. Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролын зөв төлөвлөлт оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ. Цол тэмдгийг Ерөнхий сайдын ивээл доор зохион байгуулж байгаа Монголын багш нарын долдугаар их хурлын нээлтийн үеэр гардуулаа. 

Гавьяат багш цолоор нийслэлийн Тусгай боловсролын 55 дугаар сургуулийн багш Чулуунбаатарын Ганбилэг, хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ЕБ-ийн сургуулийн бага ангийн багш Галсаагийн Гүндэгмаа, Сургуулийн өмнөх боловсролын ахмад багш Пэрэнлэйн Дулмаа, Мэргэжлийн боловсролын сургуулийн арга зүйн төвийн захирал Сэнгээгийн Цээпэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүмүүн цогцолбор сургуулийн багш Магсарын Шагдарсүрэн, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш Алтангэрэлийн Эрдэнэбаатар нар шагнагдлаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан