Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Ё.Баатарбилэг: Дээд боловсролын салбарт томоохон өөрчлөлт хийнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Их, дээд, мэргэжлийн сургуулийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Зөвлөлийн бүрэлдэхүүнд МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС-иудын үйлдвэрчний хорооны дарга нар багтсан бөгөөд сургуулиудад тулгамдаж буй нийтлэг гурван асуудлыг өргөх бичгээр сайдад уламжилж, нэмэлт санал хэлэв.

Төрөөс тогтмол зардлын санхүүжилтийг олгохгүй болсноос багш нарын цалин, урамшууллыг нэмж чадахгүй байна, улсын их, дээд сургуулиуд дээр захиргааны орон тоо нэмэгдэж, зохистой харьцаанаас давж байна, академик сургалтын бодлого алдагдаж, бизнесийн байгууллага болох тийшээ яваад байна, элсэгчдийн чанар жилээс жилд суларч байна зэрэг асуудлуудыг Үйлдвэрчний хорооны дарга нар хөндөж, анхаарч ажиллахыг хүсэв.

Сайд Ё.Баатарбилэг дээд боловсролын салбарт гарсан алдаа, дутагдлуудыг цогцоор нь харж, засаж сайжруулах томоохон өөрчлөлт хийнэ. Судалгааны их сургууль, сонгодог их сургууль бий болгох чиглэлд анхаарч, бүтэц тогтолцооны асуудлыг ч ярина. Өргөс авсан юм шиг нэг өдөр бүгд шийдэгдчихгүй. Түрүүчээс нь шийдвэрлээд эхэлсэн. Төр, хувийн хэвшил гэж ялгахгүйгээр удаа дараа уулзаж, санал бодлыг нь сонсож, багш бэлтгэдэг сургуулиудын дунд аттестатчилал явуулж, зарим сургуульд хугацаатай үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Дээд боловсролын багш нарын мэргэжлийг дээшлүүлэх Багшийн хөгжлийн төв байгуулах ажлыг эхлүүллээ. Ази-Номхон далайн орнуудад дээд боловсролын зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх конвенцид нэгдлээ. Үүнийг дагаад сургалтын чанарт ахиц гарах ёстой гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан