Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Ё.Баатарбилэг: Иргэний боловсрол хичээл хүүхдүүдийг монгол хүн болж төлөвшихөд нь чиглүүлэх ёстой

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейн газар сонгох, барилгын зураг, төсөв боловсруулах, тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийн хурал өчигдөр боллоо. 
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар болон ажлын хэсгийн гишүүд оролцож, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас дээрх барилгад долоон байршлыг санал болгож, газар тус бүрт хийгдэх бэлтгэл ажил, түүнээс шалтгаалсан цаг хугацааны хүчин зүйл, газар чөлөөлөлт, байршлын давуу талуудыг танилцуулав. 
1. “Баянхошуу” дэд төв
2. Автобус-3 компанийн эзэмшлийн газар
3. “Яармаг” хотын шинэ төв
4. “Сэлбэ” дэд төв
5. Долдугаар хороолол орчим
6. Дүнжингарав орчим
7. Зайсангийн ам орчим

Дараа нь БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Иргэний боловсролын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тус ажлын хэсэг Иргэний боловсрол хичээлийн агуулгын хүрээг боловсруулснаа сайдад танилцуулав. Иргэний боловсролын хичээлийн агуулга хүүхдүүдийг монгол хүн болж төлөвшихөд нь чиглүүлэх ёстой. Монгол ахуй, соёлоо мэддэг, ёс суртахуунтай, хүмүүжилтэй монгол хүн бий болгох хөтөлбөр, түүнд суурилсан сурах бичиг, багшийн номыг цогцоор нь бүтээх цаг болсныг салбарын сайд онцлов.

Мөн өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжиж буй гадаадын төсөл, хөтөлбөрүүд өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулав. Тухайлбал, Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 2024 он хүртэл хэрэгжих хугацаандаа инженер, технологийн өндөр мэдлэг, ур чадвар бүхий 1000 мэргэжилтэн, багш нарыг бэлтгэж өгөх бол Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төсөл сургуулийн суудлын тоог 4200, цэцэрлэгийн орны тоог 3500-аар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан