Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Олон улсын залуу монголч эрдэмтдийн анхдугаар хурлыг зохион байгуулна

БСШУСЯ дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл хуралдаж, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг даргаллаа. Хурлаар 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав. Монгол судлалын үйл ажиллагааг дэмжих хүрээнд Гадаад дахь монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр тусгасан. Мөн цар хүрээ, хөндөх асуудал, оролцоог харгалзан гурван төрлийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэх, залуу судлаачдыг татах зорилгоор энэ онд анх удаа Олон улсын залуу монголч эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар боллоо.

Монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх чиглэлээр 10 ажил төлөвлөсний дотор Олон улсын монгол судлалын холбооны үйл ажиллагааг дэмжих асуудал багтсан байна. Олон улсын монгол судлалын холбооны үйл ажиллагаа ямар нэг санхүүжилтгүй, зөвхөн гишүүдийн татвараар явж байгаа нь хангалтгүй гэж үзэн дэмжихээр шийдлээ.

Мөн монгол судлалыг сонирхон суралцагч оюутан, залуусын сурах идэвх урмыг сэргээж, монгол ахуй соёлын орчинтой танилцуулах зорилгоор зуны сургуулийг зохион байгуулах ажлыг төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан