Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган болж байна


Яг одоо Төрийн ордны их танхимд ХАБЭМ-ийн төвөөс санаачлан зохион байгуулж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний чуулган болж байна. Чуулганд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МХЕГ-ын, ХАБЭМ-ийн төв удирдлага төлөөллүүд, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, аймаг нийслэлийн ҮЭ-ийн холбоодын дарга нар оролцож байна.

Чуулганы эхэнд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн Шадар сайд Ө.Энхтүвшин нээлтийн үг хэлж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв. Үргэлжлүүлэн УИХ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зам сэдвээр, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцаанд ажилтны үүрэг хариуцлага сэдвээр МХЕГ-ын Н.Цагаанхүү Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналтын өнөөгийн байдал анхаарах асуудал, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад ажил олгогч эздийн оролцоо, үүрэг хариуцлага сэдвээр тус тус илтгэл тавив.

Үдээс хойш чуулганд оролцогчид гурван хэсэгт хуваагдан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын зорилт хамтын ажиллагааны талаар хэлэлцэн хуралдлаа.
Тодруулбал ордны Их танхимын хуралдааныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг удирдан явуулав. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн дэд сайд, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны дарга Л.Халтар Зам тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа сэдвээр, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХАБЭА-н салбар хорооны дарга Г.Нандинжаргал “Уул, уурхайн салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа”, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХАБЭА-н салбар хорооны дарга “Барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажилгаа”, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх нь”, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга Ө.Сувдаа “Аймаг орон нутаг дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмжид салбар хуралдааныхаа нэгдсэн дүгнэлтээ хүргүүлэх юм.

Харин хоёр дахь танхим буюу Төрийн ордны “А” танхимд Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт сэдвийн хүрээнд салбар хуралдаан явагдах бөгөөд оролцогчдод Эрүүл мэндийн дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны дарга Л.Бямбасүрэн “Хөдөлмөрийн эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаа”, ХАБЭМ-ийн төвийн захирал М.Даваабат “Мэргэжлээс шалтгаалах өвчний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, /Анагаах ухааны доктор, Профессор/ ОХУ-ын Ангарский Дорнод Сибирийн дээд сургуулийн захирал О.Л. Лахман “Мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, олон улсын туршлага, өнөөгийн байдал”, ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч газрын мэргэжилтэн Ц.Дэлгэрмаа, “Хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баримталж буй бодлого үйл ажиллагаа”, ХАБЭМ-ийн төвийн эмнэлэг хариуцсан дэд захирал Д.Эрдэнэчимэг “Зонхилон тохиолдох мэргэжлээс шалтгаалах өвчин, урьдчилан сэргийлэлт, хяналт” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэн чуулганаас гарах зөвлөмжид санал дүгнэлтээ илгээх юм байна.

Түүнчлэн гурав дахь салбар хуралдаан төрийн ордны “Б” танхимд үргэлжлэх бөгөөд оролцогчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх нь сэдвийн хүрээнд хуралдах юм. Энэ үеэр МХЕГ-ын Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дэмжих стратеги буюу ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын гол стандартууд”, Япон улсын барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зөвлөх /JICA/ Хироши Накашима “Барилгын салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтыг хэрэгжүүлэх нь /Япон улсын туршлага/” тус тус танилцуулж мөн л салбар хуралдааны нэгдсэн санал дүгнэлтийг хэлэлцэн зөвлөмжид тусгах юм.

Ийнхүү гурван хэсэгт хуваагдан салбар хуралдаан хийсэн оролцогчид Их танхимд нэгдсэн хуралдаандаа оролцож дээрх салбар хуралдааны үеэр гарсан нэгдсэн санал дүгнэлт салбар тус бүрээр танилцуулж чуулганаас гарах зөвлөмжийн төслийг боловсруулснаар энэ удаагийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган өндөрлөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан