Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН 50 ХУВЬ НЬ ЗОРИУЛАЛТЫН БАЙРГҮЙ

Сургуулийн өмнөх боловсролын 274 байгууллагыг боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилга, хүнсний чанар стандартын чиглэлээр шалгалтад хамруулжээ.

Шалгалтаар давхардсан тоогоор нийт 2860 зөрчил дутагдал илрүүлж, илэрсэн дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр зөвлөгөө өгч, улсын /ахлах/ байцаагчийн нийт 1106 заалт бүхий 128 албан шаардлага, 130 заалт бүхий 30 албан даалгавар хүргүүлсэн байна.
Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдээс гадна хэд хэдэн анхаармаар зөрчлүүд байсан аж.

Тодруулбал, Боловсролын хяналтаар 109 байгууллага шалгахад нэр бүхий 32 цэцэрлэг нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй цэцэрлэгүүдийн 28 буюу 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 58 буюу 53 хувь нь мэргэжлийн багшгүй, 26 буюу 23 хувь туслах багшийн гэрчилгээгүй, төрийн бус өмчийн 36 буюу 50 хувь нь цэцэрлэгийн зориулалтын байргүй байжээ.

Түүгээр ч зогсохгүй 92 буюу 84 хувь нь гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбай байхгүй 37 буюу 33 хувь нь сургалтын техник хэрэглэгдэхүүн дутуу 71 буюу 65 хувь нь хөгжим болон биеийн тамирын заалгүй байгаа нь сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах орчин бүрдээгүй, хүний нөөц дутагдалтай байсан аж.

Хяналт шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил эзэлж байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй байгааг харуулж байна.

Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 15 хувь нь барилга байгууламж хуучирч, дээвэр, хана, дулаан, цэвэр, бохир усны сантехник, шугам хоолой, цахилгаан, агааржуулалтын систем элэгдэлд орсон, засвар үйлчилгээ хангалтгүй хийгдэж байгаа нь сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах, цэцэрлэгийн эрүүл ахуй нөхцөл, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үндэстэй байна.

Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.2-2.5 дахин их хүүхэд хүлээн авч, анги, бүлгийн нягтрал ихэссэн, ариун цэврийн нэг тоноглолд ногдох хүүхдийн тоо эрүүл ахуйн нормоос 0.5-2 дахин их байгаа нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдүүдийн дунд халдварт өвчин дамжин тархах, багш ажиллагсадын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нөхцлийг бүрдүүлж байна.
Шинээр баригдаж байгаа цэцэрлэгүүдийн газар сонголт, барилга байгууламжийн зураг төсөлд урьдчилсан хяналт хийгдэхгүй байгаагаас зайлшгүй шаардлагатай өрөө тасалгаагүй /дуу хөгжим, биеийн тамирын заал, хүнсний агуулах, ажиллагсадын ахуй хангамжийн өрөө төлөвлөгдөөгүй/, гадна эдэлбэр газаргүй, төлөвлөгдөж байгаа нь сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна.
Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн гал тогооны 20 хувь нь механик агааржуулалтын системийн үйл ажиллагаа алдагдсан, 35.6 хувьд хүнсний агуулах эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, 21 хувь нь хүнсний агуулахад зориулалтын вандан тавиургүй, 23.3 хувьд нь хоол үйлдвэрлэлийн өрөөний технологийн шат дамжлагын урсгал зохион байгуулалт 38.5 хувь нь эрүүл ахуйн зохистой дадлын сургалтанд хамрагдаагүй байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан