Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг зургадугаар сарын 9-ний өдөр Дундговь аймагт ажиллалаа. Тэрбээр тус аймгийн боловсрол, соёл, урлаг, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж, салбарын үйл ажиллагаа, шинээр хэрэгжих сургалтын хөтөлбөр, хөрөнгө оруулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, салбарынхаа ажилтнуудын саналыг сонсчээ.

Уулзалтын үеэр сайд Ё.Баатарбилэг одоо хэрэгжиж буй хөтөлбөрт суурилан багш, сурагчдын ачааллыг тэнцвэржүүлж, тэдний хэрэгцээнд түшиглэсэн шинэчилсэн хөтөлбөр боловсруулан, ирэх хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаагаа танилцууллаа. Энэ үеэр Дундговь аймгийн боловсрол, соёл, урлаг, спортын салбарт тулгамдаж буй хөрөнгө оруулалтын ажлыг эрэмбэлэн яаманд хүргүүлэхийг тус аймгийн удирдлагуудад үүрэг болгожээ. Ингэхдээ шинээр цэцэрлэг, сургууль барихаас урьтан одоогийн үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийг их засварт оруулж, техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг нэн тэргүүнд эрэмбэлэхийг зөвлөжээ.

Уулзалтад оролцогчдын зүгээс сургууль, цэцэрлэгийн их засвар, цалин хөлсний нэмэгдэл, орон тооны дутагдалтай байдал, сурагчдын үнэлгээний зөрүүний талаар санал хүсэлтээ илэрхийлж, сайдаас болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан байна.
Тус уулзалтад Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл нарын албаны хүмүүс мөн оролцсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан