Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Бээжингийн их сургуулийн Эдийн засгийн сургуулийн Намын дарга ноён Сүй Жианхуа болон бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ онд тохиож буй Монгол-Хятад улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд МУИС-ийн Олон Улсын харилцаа нийгмийн удирдлагын сургуулиас зохион байгуулж байгаа Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд ноён Сүй Жинхуяагаар ахлуулсан бүрэлдэхүүн оролцохоор ирсэн байна.

Өнгөрсөн сард БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан БНХАУ-д албан айлчлал хийх үеэрээ Бээжингийн Их сургуулийн Эдийн засгийн сургуулиар зочилж, их дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан. Энэ дагуу тус сургуулийн захирлаар ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл ирж 6 дугаар сарын 15-ны өдөр МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуультай санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ноён Сүй Жинхуа танилцууллаа.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Их дээд боловсролын байгууллагын шууд хамтын ажиллагааг бэхжүүлснээр хамтын судалгаа шинжилгээ өргөжиж, харилцан туршлага мэдлэг, мэдээллээ солилцох, хамтдаа хөгжих боломж бүрдэх болно. Хятад улсын эдийн засаг өнөөдрийн түвшинд хүрэхэд Бээжингийн Их сургуулийн төгсөгчид өндөр үүрэг гүйцэтгэсэн нь мэдээж. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа энэ үед улс улсдаа тэргүүлдэг хоёр сургууль хамтын ажиллагааны эхлэл тавьж байгаа нь ирээдүйд Монгол Улсын эдийн засгийг авч явах чадвартай боловсон хүчин бэлтгэхэд чухал үр дүнтэй алхам гээд Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцохыг хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан