Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулиудад гэрчилгээ гардууллаа


Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөл долдугаар сарын 3-нд хуралдаж, магадлан итгэмжлэлийн шаардлага хангасан дээд боловсролын 18 байгууллага, дээд боловсролын 38 хөтөлбөр, мэргэжлийн боловсролын сургалтын 12 байгууллага, мэргэжлийн боловсролын сургалтын 9 хөтөлбөрт магадлан итгэмжлэл олгохоор болсон.

Өнөөдөр магадлан итгэмжлэгдсэн байгууллага, хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.

Арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр оролцлоо. Тэрээр, Нийгмийн зүгээс дээд боловсрол чанартай байхыг шаардаж байна. Хөдөлмөрийн зах зээлд үгүйлэгдэж байгаа ёс зүйтэй, манлайлагч, багаар ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэх, цаашлаад яамнаас барьж байгаа чиглэлийн дагуу Ази болон дэлхийд боловсрол экпортлогч байхын төлөө ажиллах том үүрэг хариуцлага энэ гэрчилгээтэй хамт та бүхэнд очиж байна гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан