Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан
Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя

Монгол Улсын хүн амын гуравны хоёрыг 35 хүртэлх насны залуус эзэлж байна. Өөрөөр хэлбэл бид харьцангуй залуу хүн амтай улсад тооцогддог. Залуус их байх нь тухайн улсын хөгжилд эерэг нөлөөтэй.Ажил хөдөлмөр эрхлэх, хийж бүтээх насны хүмүүс олон байх нь хөгжлийг хурдасгах хөшүүрэг нь болдог. Харин хөгжлийн хөтөч байхын тулд залууст чанартай мэдлэг боловсрол олгох нь чухал. Тэр дундаа санхүүгийн боловсрол.

Улс орнуудын эдийн засгийн хүчирхэг байдал, хүн амын боловсрол, мэдлэг чадвар дэлхийн тэргүүлэгчдийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд санхүүгийн боловсролтой, сахилга баттай, дэвшилтэт техник технологиос цаг алдалгүй суралцдаг түүнийгээ хэрэгжүүлдэг, эдийн засгийн бат бэх чадавхтай хүн амтай улс л дэлхийд нэрээ цуурайтуулдаг нь илхэн.

Улс орны хөгжлийг томоохон компани, группууд тодорхойлдог ч тухайн улсын хүн ам, иргэний үүрэг хариуцлага гол үүрэгтэй. Иймд хүн нэг бүр санхүүгийн мэдлэгтэй, бага наснаасаа санхүүгээ удирдаж сурсан, түүнийгээ хэзээ хэрхэн зарцуулах, юунд хөрөнгө оруулахаа мэддэг, шинэ зүйлд суралцаж чаддаг бизнес сэтгэлгээтэй болох нь чухал. Цаасан мөнгөний хэрэглээ багассан өнөө үед өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдүүдээ бэлэн бус төлбөр тооцооны карттай болгож дансаа хэрхэн хөтлөх, удирдах, бэлэн бус мөнгө яагаад ашигтай вэ гэдгийг таниулах хэрэгтэй болжээ. 

Учир нь насанд хүрээгүй залуус эцэг эхийнхээ картыг хэрэглэх эсвэл зөвхөн насанд хүрсэн үедээ л санхүүгийн харилцаанд орж анхан шатны ойлголтуудыг хожуу авдаг. Харин техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр орчин үед насанд хүрээгүй ч өөрөө картаа хэрэглэж үр шимийг нь хүртэх боломжтой санхүүгийн хэрэгслүүд гарсаар байна.

Үүний нэг нь Голомт банкны 14-22 насны хүүхэд залууст зориулсан шинэлэг дизайн, дэвшилтэт NFC технологи бүхий олон улсын эрхтэй THE COLOR карт юм. Энэхүү карт нь таны болон таны хүүхдийн санхүүгийн хэрэгцээнд төгс нийцэх бөгөөд эцэг эх нь хүүхдийнхээ дансны зарцуулалтыг хянах бүрэн боломжтой юм.

Та The COLOR картааЭНДдарж захиалнауу

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан