Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
“НАХИА” хөтөлбөр Монголын хүүхэд, багачуудад ээлжит бэлгээ задаллаа

Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын өдрүүдийн манай улсад зохион байгуулахаар болж өнөөдөр нээлтээ хийсэн билээ. Энэхүү соёлын арга хэмжээний нэг хэсэг нь “Нахиа” хөтөлбөр.

Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөр 2015 оноос хэрэгжиж буй. Хөтөлбөрийн зорилго нь хоёр улсын хүүхдийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уран бүтээлийг дэмжих, туршлага солилцох, харилцан хүүхдийн зохиол бүтээлийг хэвлүүлэх, хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний танин мэдэхүйг хөгжүүлэх төрөл бүрийн арга хэмжээг хамтран зохион байгуулах явдал юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Монголын хүүхдийн номын ордонд цуврал номнууд гардуулан өгч, "Дэггүй сахиусан тэнгэрүүдийн дэгдээсэн үймээн" номыг онцлон танилцууллаа.

Энэ жилийн нэг онцлог нь Монголын хүүхдийн номын ордон БНХАУ-ын Ном бичгийн уншлагын танхимтай болж, 476 нэр төрлийн 1300 гаруй хүүхдийн уран зохиолын болон танин мэдэхүйн бүтээлтэй болов. Эдгээр номын дийлэнх нь худам монгол бичгээр байсан юм. Энэхүү номын цагаан буян дэлгэрсэн ёслолын арга хэмжээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНХАУ-ын Соёл урлагийн газрын төлөөлөл, Монголын зохиолчдын эвлэлийн төлөөлөл, багш сурагчид оролцлоо. Дашрамд сонирхуулахад, тус хөтөлбөрийн хүрээнд Монголын номын сангуудад нийт 750 000 000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн зохиол бэлэглэжээ.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан