Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
 “БНХАУ-ын ном уншлагын танхим”-тай их сургууль нэгээр нэмэгдлээ

Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож буй. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотноо энэ сарын 2-6-ны өдрүүдэд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Соёлын арга хэмжээний хүрээнд өнөөдөр Төрийн өмчит Улаанбаатар их сургууль “БНХАУ-ын ном уншлагын танхим”-тай болж нээлтээ хийлээ. Сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гадаад харилцаа хариуцсан албаны дарга Чю Саньван, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын мэдээллийн албаны дарга  Хань Юньшян гээд гадаад дотоодын олон хүндтэй зочид, төлөөлөгчид оролцов.

Энэ танхимыг байгуулснаар хятад хэлний багш нар, мэргэжлийн ангийн оюутнууд, магистрант, докторантуудын суралцах орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ хятад хэл болон соёлыг сонирхдог, суралцах хүсэлтэй залууст олгосон бас нэг боломж гэж хэлж болох юм. Харин энэ тухай тус сургуулийнхан “Хятад, Монгол хоёр орон бол найрсаг хөрш, эвтэй найзууд, итгэлт түншүүд. Нэг бүс-нэг зам төслийн эдийн засаг, соёлын коридорын чухал хоёр улс. Соёлын солилцооны үйл ажиллагаа улам идэвхжиж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн  БНХАУ-ын ном уншлагын танхим нээлтээ хийсэн явдал. Энэ нь соёлын солилцооны бас нэгэн гүүр болж байна” хэмээв.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан