Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын хатгамлын нууцаас...

БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн энэ сарын 2-нд Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийсэн билээ. Гэрэл зургийн “БНХАУ-ын 70 жил”, “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам” үзэсгэлэнгээс гадна “Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн”, “Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн” гэсэн таван хэсгээс бүрдсэн нийт 150 гаруй үзмэрийг дэлгэсэн юм. Таван үзэсгэлэнг нэг дор цогцлоож өгсөн нь монголчуудад маань Хятадын соёлтой гүнзгий танилцах нэгэн сайхан боломжийг олгосон гэхэд болно.

Дээрх үзэсгэлэнгүүдээс хэн бүхний анхаарлыг хамгийн ихээр татсан нь “Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн”. Хятад бол гар урлалын урт удаан хугацааны түүхтэй. Өөрийн орны соёлыг илэрхийлэх хэрэгсэл болоод зогсохгүй бусдад барих үнэ цэнэтэй бэлэг болсоор ирсэн учир хүмүүсийн нүдэнд тусах нь ч аргагүй биз.

Энэ удаагийн “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээний нэгээхэн хэсэг болсон хатгамалын урлагийн үзэсгэлэнгийн сонин сайхнаас уншигч тантай хуваалцъя.

Олон мянган жилийн Хятадын уламжлалт соёл иргэншлийг тээж ирсэн Хятадын хатгамал нь түүхийн хөгжлийн явцад өөр өөрийн өнгө төрх, онцлогтой байсаар ирсэн бөгөөд олон хүний нутаг усаа санагалзсан сэтгэлийг илтгэсэн байдаг аж. Харин энэ удаад монголчууд бидэнд танилцуулахаар Сүжөүгийн, Хунаний, Сючуаний, Гуанжөүгийн болон монгол үндэстний хатгамал зэрэг таван төрлийн хатгамлыг онцлон авчирч дэлгэсэн нь энэ. Ингээд дээрх төрлүүдийн талаар товчхон мэдээлэл хүргэе.

 Сүжөүгийн хатгамал

Энэхүү хатгамал нь Хятадын дөрвөн хатгамлын нэг юм байна. Сүжөүгийн хатгамлаар дагнасан эрдэмтэн үй олон төрөн гарснаас гадна урсгал бүлэг нь олширчээ. Гэхдээ хамгийн нөлөө ихтэй нь ердөө гурван төрөл байдаг бөгөөд нэг нь уламжлалт хатгамал, хоёр дахь нь Шэньшөүгийн “Дууриамал хатгамал”, гурав дахь нь Ян Шөүюйгийн бүтээсэн “Чөлөөт хатгамал”. Энэ төрлийн хатгамал нь нарийн, зүүний арга нь дэгжин, өнгө нь хурц бус зэрэг орон нутгаасаа шалтгаалсан онцлогтой байдаг аж.

Хунаний хатгамал

Энэ хатгамал нь хоёр мянга гаруй жилийн түүхтэй аж. Хятадын дөрвөн хатгамлын нэгд тооцогддог бөгөөд голдуу Чанша болон зэргэлдээ орших Чанша шянь, Ванчэн шянь, Кайфү дүүрэгт илүүтэй тархжээ. Чин улсын сүүлээр өвөрмөц хэв намба бүхий хатгамлын систем нь төлөвшсөн байна. Хамгийн сонирхолтой нь хоёр тал нь өөр өөр байдаг болохоор гадныхан шитэд урлагийн бүтээгдэхүүн хэмээн нэрийддэг байна. Энэ хатгамлын технологи нь таван их төрөл, 78 зүйлтэй гэнэ.

Гуанжөүгийн хатгамал

Гуандүнгийн хатгамлын нэг бөгөөд дүр нь амьд, хээ угалз нь тодорхой,  өнгө нь баян тансаг, хатгамлын арга барил нь олон, өөрчлөлт ихтэй урлагийн бүтээл гэдгээрээ ялгарч алдаршжээ. Энэ төрлийн хатгамлаар уран бичлэг, уран зураг, жүжгийн хувцас хийдэг байна. Хадах, дэвсэх, нийлүүлэх, сүлжих, оёх, гэсэн дөрвөн төрөлтэй. Зарим технологи нь их хэцүү гэнэ. Тухайлбал, алт хадах, товойлгон дэвссэн 12 зүүгээр сүлжсэн лууны хайрс болон загасны хайрсны босоо сүлжих арга нь хатгамлын технологид өндөр шаардлагатай сүлжих арга нь болдог ажээ.

Сючуаний хатгамал

Мөн л Хятадын дөрвөн хатгамлын нэг юм байна. Сючуань мужийн баруун бүс нутгийн ардын дундаас төрөн гарчээ. Улаан, ногоон өнгийн утсыг гол материал болгон голдуу цэцэг, шувуу, хорхой, загас болон уул усыг хатгадаг бөгөөд бүтээгдэхүүн нь нягт нарийн, тэгш өнгөлөг гойд сайхан онцлогтой байдаг аж.

Хэрвээ та энэхүү хатгамлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, өөрийн нүдээр харахыг хүсвэл өнөөдөр Монголын уран зургийг галерейг зориорой. Учир нь энэхүү үзэсгэлэн өнөөдөр гараад өндөрлөх юм. Дашрамд сонирхуулахад, дээрх хатгамлуудыг газар дээр нь хатгаж үзүүлж байна билээ.

А.АКЭРКЭ

1 Сэтгэгдэл
гайхалтай сайхан юмаа
Хамгийн их уншсан