Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Зургаан цэцэрлэгт Зөрчлийн хуулийг үндэслэн торгуулийн арга хэмжээ авчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/54 тоот удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэг, сургуулиудад шалгалт хийжээ. Тодруулбал 12, 16, 18, 22, 30 дугаар хороонд байрлах төрийн өмчийн 55, 105, 107, 111, 113, 116, 119, 125, 176, 260, 263, 264 төрийн бус өмчийн  “Бэмби” “Бяцхан бумбардай”, “Бүмбүүлэй эрдэнэ”, “Гэгэээ өргөө”, “Зааны төгөл”, “Мөнхдүүрэн” “Цэцүүлээ”, “Хос дарь”, “Дүүрэн үйлс” цэцэрлэгүүд Ерөнхий боловсролын 9, 106, 107, 143 дугаар сургуулиудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц хэрхэн хангагдаж байгаад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна.

     Шалгалтаар илэрсэн 106 зөрчлийг арилгуулахаар 19-н байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, 7-н байгууллагад албан даалгавар хүргүүлж, “Бэмби” “Бяцхан бумбардай”, “Гэгэээ өргөө”, “Мөнхдүүрэн” “Цэцүүлээ”, “Хос дарь”, “Дүүрэн үйлс” цэцэрлэгүүдэд Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2-ийг үндэслэн  торгуулийн арга хэмжээ авлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан