Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
“Билгүүн номч” сургууль сургалтын төлөвлөгөөгөө НБГ-аар батлуулаагүй байжээ

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Билгүүн номч” сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд дараах зөрчлүүд илэрчээ. Тухайлбал тус сургууль нь зориулалтын байргүй, “Днепр стейк хаус” рестораны 2 давхар болон дээврийн хэсэг монсардад сургалтын үйл ажиллагааг түрээсэлж явуулдаг байна. Сургуулийн сурагчдыг 1 давхарын  “Днепр стейк хаус” ресторанд хооллож буй нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангахгүй, хоол үйлдвэрлэлийн явц, хүнсний эрүүл ахуйн нөхцөлд сургуулийн үдийн цайны хяналтын комисс хяналт тавих боломжгүй нөхцлийг бүрдүүлжээ. Сургалтын зориулалтын байргүйгээс анги танхим стандартаас бага хэмжээтэй, барилгын мансардны хэсгийн шатны хөлийн алхамын урт, өндөр стандартын шаардлага хангахгүй, гишгүүрийн тоо их, эгц байрлалтай учир хүүхэд унах, бэртэх эрсдэлтэй байна. Сургалт эрхлэх нөхцөл шаардлага нь “ердийн” хэв шинжтэй байхад математик, англи хэлний хичээлүүдээр давсан агуулгаар буюу “гүнзгийрүүлсэн” сургалтыг зохион байгуулсан. Сургалтын төлөвлөгөөг Нийслэлийн Боловсролын газраар батлуулаагүй, сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн хуваарийг боловсруулаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.  Шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан