Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Нэгдүгээр цэцэрлэгийн өвчлөл гарсан хоёр бүлгийн үйл ажиллагааг зогсоолоо

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны 4 хүүхэд 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн гэдэсний халдварт өвчний тасагт цусан суулга өвчин оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс цусан суулга халдварыг таслан зогсоох, сэргийлэх арга хэмжээг Халдвар судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж, хяналт шалгалт явууллаа. Шалгалтын явцад хичээлийн I дүгээр байр нь 09 дүгээр сарын 16-ны байдлаар хэрэглээний халуун усаар хангагдаагүй, цэцэрлэгийн гал тогоонд цэвэр усны хоолойнд шүүлтүүргүй, угаагуурын хэсэгт тос баригч байхгүй, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-аас нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний бичиг хангалтгүй/ дутуу/, бүлгийн багш, гал тогооны ажилчдын гар угаах цэгт халдваргүйжүүлэх бодис байхгүй, дотоод хяналтын журам мөрдөгддөггүй зэрэг зөрчил илэрлээ.

Мөн цэцэрлэгийн 2 гал тогоонд хэрэглэгдэж буй ундны уснаас 2 дээж, аяга, таваг, халбага, сэрээ, ажлын ширээ, ажлын хувцас зэргээс нийт 20 ш арчдас, хүнсний бүтээгдэхүүнээс 12 ширхэг сорьц, 2019 оны 09 дүгээр сарын 13 өдрийн хоолны 8 дээж зэргийг авч НМХГ-ын Төв лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм.
Прокурорын зөвшөөрлөөр өвчлөл гарсан 2 бүлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, голомтын халдваргүйтгэлийн арга хэмжээг авч ажиллаж байна. Илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дах заалтыг үндэслэн Зөрчлийн хэрэг нээж зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан