Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
“Уудам монгол эдүкэйшн” сургуулийн үдийн хоолны дээжинд гэдэсний бүлгийн нян илэрчээ

2019 оны байдлаар сургууль, цэцэрлэгүүдийн үдийн цай, хоолны чанар, аюулгүй байдалтай холбоотой гомдол, хоолны хордлогот халдварын тохиолдлууд ихсэх хандлагатай байна. Хамгийн сүүлд "Уудам Монгол эдүкэйшн" сургуулийн сурагчдын үдийн хоолыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Рааш Булаг” ХХК-ны Фаунд Таун ресторанаас бэлтгэн нийлүүлж байсан ба үүнтэй холбоотойгоор НМХГ-ын улсын байцаагч нарын авчирсан эд зүйлсийн гадаргуугийн арчдас, ундны ус, нийтийн хоол, хоол амтлагч, хүнсний ногоо, сав баглаа боодол зэрэг нийт 42 дээжинд шинжилгээг хийхэд эд зүйлсийн гадаргуугийн арчдасны 76%-д гэдэсний бүлгийн нян-Enterobacter spp, нийтийн хоолны 33,3%-д Citrobacter spp тус тус илэрсэн байна. Дээрх бичил биетэнгүүд нь байгальд өргөн тархсан, хөрс, цэнгэг ус, хүн, амьтан, шувуу, загасны гэдсэнд амьдардаг ба хоол хүнсний бүтээгдэхүүнд үржих чадвартай, дархлаа суларсан хүнд өвчин үүсгэх магадлалтай учир жирэмсэн эхчүүд болон цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй бүлэгт хамаарна. Гэдэсний бүлгийн нянгаар бохирлогдсон хоол хүнс нь хүний бие организмд ходоод гэдэсний хямрал /бөөлжих, гүйлгэж суулгах...гэх мэт/, бусад эмнэл зүйн шинж тэмдгүүдийг үзүүлж болно.

Иймд үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, худалдан борлуулагч иргэд, аж ахуйн нэгжүүд нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах, түүхий эд бүтээгдэхүүнийг зөв сонгох, болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь тавьж ангилах, ажилчдын хувийн ариун цэврийг чанд сахих, урьдчилан сэргийлэх үзлэгт ажилчдыг хамруулах, эрүүл ахуйн зохистой дадлыг баримтлах, тоног төхөөрөмж багаж хэрэгслийг тогтмол цэвэрлэх, ариутгах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд удаан байлгахгүй байх, үйлдвэрлэлийн үе шат болгондоо дотоод хяналтыг тавьж, стандарт шаардлагыг хангаж ажиллахыг Мэргэжлийн байгууллагын зүгээс зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан