Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Ё.Баатарбилэг: Гарааны компаниудыг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал” өнөөдөр “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнгийн нээлтээр эхэлж байна. Б.Ширэндэв академичийн хөшөөний дэргэд шинжлэх ухааны салбарынхан бүтээлээ дэлгэсэн юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, академийн харьяа хүрээлэн, их, дээд сургуулиудын удирдлагууд, эрдэмтэд оролцож, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Академич Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөлөө.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч байгаагаа дурдаад, инновацийн тэргүүлэх чиглэлийг Засгийн газраас тогтоож, гарааны компаниудыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Инновацийн бүтээгдэхүүн, мэдлэгийн шинэ төрлүүдийг бий болгож, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах таатай нөхцөлийг бүрдүүлснээр хүрээлэн, их, дээд сургуулиудын дэргэдэх гарааны компаниудыг бойжуулж, өргөжүүлэхэд түлхэц болно гэв.

Үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, гарааны компаниас бүрдсэн 45 байгууллагын 350 орчим бүтээл, бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан