Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
3000 ГАРУЙ ЗАЛУУС ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ ХИЙЛЭЭ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг "ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ" уриан дор өглөө 07:00 цаг Сүхбаатарын талбайд бүх нийтийн дасгал хөдөлгөөнөөр эхэллээ.

Олон нийтэд эрүүл чийрэг амьдралын хэв маягийг уриалах, биеийн тамир спортыг бүх нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулсан арга хэмжээнд оюутан залуус болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, харьяа байгууллагуудын албан хаагчид зэрэг нийт 3000 гаруй хүн оролцож, хамтдаа дасгал хөдөлгөөн хийлээ.

БСШУСЯ, Засгийн газар МУБИС-ийн Биеийн тамирын их сургуулийн багш нар удирдан 16 тоот дасгал болон, хийн дасгал хийсэн бол JCI Монгол байгууллагатай хамтран “Эртэч Монгол” төслийн хүрээнд залуусын эв нэгдлийн илэрхийлэл болох Флаш моб бүжгийн арга хэмжээг Монгол үндэсний бий биелгээгээр зохион байгуулснаараа онцлог боллоо.

Дасгалын үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оюутан залууст зөв хандлагатай, эрүүл чийрэг, бүтээлч байхыг уриалж, бүх нийтийн дасгалын арга хэмжээнд эртлэн ирсэнд талархал илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан