Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
“Ирээдүй” цогцолбор сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Ирээдүй” цогцолбор сургуулийн 480 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөлийн барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ. 2018 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 480 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн давхарын өргөтгөлийн барилгыг 1,7 тэрбумын санхүүжилтээр "Солид констракшн" компани гүйцэтгэж барьсан. Өргөтгөл ашиглалтад орсноор гурван анги, хүүхэд хөгжлийн өрөө, англи хэлний кабинет, хөгжмийн багшийн өрөө, архив, гимнастикийн танхим, номын сан зэрэг өрөө танхимтай болсон байна.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн  Ц.Гарамжав, НИХТ С.Мөнхчулуун, НБГ-ын Орлогч дарга Ц.Отгончимэг, СХД-ийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, СХД-ийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, СХД-ийн ЕБС-ийн захирлууд болон бусад албаны хүмүүс, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан