Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙНА

Дэлхийн шилдэг 30 гаруй их, дээд сургуулийн удирдлага оролцсон “Тогтвортой хөгжилд дээд боловсрол-Дэвшилтэт технологийн үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын форум өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль түүхт 60 жилийн ойн арга хэмжээнийхээ хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү форумын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын дэд сайд Г.Ганбаяр оролцож, зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Форум нь дотоод гадаадын их, дээд сургуулиуд хамтын ажиллагааны үр дүнгээ хэлэлцэх, эрдэм, шинжилгээ, сургалт судалгааны ажлын талаар мэдлэг, туршлагаа солилцох, их сургуулиудын түвшинд цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм. Мөн даяарчлагдсан мэдлэгийг түгээх талаар санал, зөвлөмж боловсруулж, энэхүү зөвлөмжийг их сургуулиуд бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан