Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинээр баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин баригдсан тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай, цэцэрлэгийн хуучин барилга 140 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 12 бүлэг, 44 багш, ажилтантай, 410 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Хуучин барилга 1957 онд анх баригдсан, одоогийн өргөтгөлийн барилгыг Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 1,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Хорго групп” ХХК барьж гүйцэтгэсэн. ХУД-ийн 1 дүгээр хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 540 хүүхэд байдаг. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Байгальмаа, нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, ХУД-ийн Засаг даргын орлогч н.Батсайхан, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан