Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх, Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Улсын хэмжээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийн судалгааны ажлыг тэргүүн ээлжинд эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлж байх, Эрдэм, шинжилгээний ажилтнуудад ур чадварын нэмэгдлийг олгох асуудлыг судлах, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборын шинэ барилгын зураг төсвийн ажлыг гүйцэтгүүлж, барилга угсралтын ажлыг 2020 оноос эхлүүлэх, Дотоод, гадаадын өндөр зэрэглэлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн судлаачдын эрэмбэ чансааг тогтоож мөнгөн урамшуулал олгох, Шинжлэх ухааны ажилтны их хурлыг 5 жил тутам зохион байгуулахаар тус тогтоолд тусгасан байна.

Түүнчлэн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шинжлэх ухаан, технологийн салбарын улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, үр дүнг жил бүр Засгийн газарт тайлагнах, Шинжлэх ухааны байгууллагын төсвийн бус зардал, нэмэлт орлогын зарцуулалтын талаарх Засгийн газар, эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилтийн механизм, удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах, менежментийг боловсронгуй болгох, талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулах үүргийг холбогдох Сайд нарт үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан