Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Дотуур байрны нөхцөлийг сайжруулсан ажлаа тайлагнав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон Улсын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төсөл 2016-2019 онд гурван жилийн хугацаанд хэрэгжиж үр дүнгээ Төслийн удирдах хорооны дарга Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд танилцууллаа.

2016 оноос хэрэгжиж эхэлсэн Азийн хөгжлийн банкны “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийн хүрээнд нэгдүгээрт, дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, хоёрдугаарт, дотуур байранд тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх, гуравдугаарт дотуур байрны сургалт, хүмүүжил, хүнсний хангамжийн чанар, стандартыг боловсронгуй болгох, салбарын төсөв санхүүгийн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Ингэснээр алслагдсан сум, орон нутгийн бага ангийн сурагчдын сурах, хөгжих, таатай орчныг бүрдүүлэхэд жишиг болохуйц үр дүнд хүрчээ.

Үүнд Увс, Говь-Алтай, Завхан аймгийн ерөнхий боловсролын 12 сургуулийн дотуур байрыг 4,9 тэрбум төгрөгөөр иж бүрэн засварлаж, дээрх аймгуудын 20 ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байранд сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичиг, гал тогооны тоног төхөөрөмж, хүүхэд хөгжлийн төвийн тавилга, цахилгаан хэрэгсэл, хөгжим тоглоом, хяналтын камерын иж бүрдлийг нийлүүлсэн байна. Мөн дотуур байрны багш, жижүүр, тогооч, эмч, нягтлан бодогч, захирал, удирдлагуудыг чадваржуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж сурагчдын сурах, хөгжих таатай орчныг бүрдүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан