Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
ЧИНИЙ БОЛОВСРОЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ УУЛЗАЛТАД 1200 ГАРУЙ ОЮУТАН ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх их дээд сургуулиудын манлайлагч шилдэг оюутнуудтай “Чиний боловсрол Монголын ирээдүй” сэдвээр чөлөөт уулзалт ярилцлагыг Соёлын Төв өргөөнд хийлээ.

Уулзалтын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар оюутнуудын бүтээлийн үзэсгэлэнг сонирхсон юм. Оюутнууд юу хийж бүтээж чадахаа харуулсан тус үзэсгэлэнд 15 их дээд сургуулийн оюутнууд 70 гаруй бүтээл дэлгэжээ. Харин уулзалт ярилцлагад 1200 гаруй оюутан оролцлоо.

Уулзалт арга хэмжээний үеэр мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн бол яамны харьяа Боловсролын зээлийн сан Оюутны хөгжлийн зээлийг газар дээр нь олгон ажиллалаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх оюутнуудын тавьсан асуултад нээлттэй хариулж, тэдэнд эр хүн үүрэг хариуцлагаа ухамсарлан эмэгтэй хүнийг хүндлэхээс эхлээд улс эх орноо хөгжүүлэх зүрх сэтгэлтэй зөв явахын чухлыг онцлон захиж, хөгжлийн талаарх үзэл бодлоо хуваалцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан