Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
“ХҮҮХЭД БҮРД ЦЭВЭР УС” ТӨСЛИЙГ ДЭМЖИН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам Мобиком Корпорациас санаачилсан “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийг дэмжин хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсад 600.000 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаагийн 46 хувь нь цэвэр усны хангамжгүй нөхцөлд сурч боловсорч байна. Бохир гар, шаардлага хангаагүй ундны ус нь халдварт өвчний эх үүсвэр болдог. Түүнээс гадна хүүхэд цэвэр усны хэрэглээ багатай буюу бидний хэлдгээр шингэний дутагдалтай байх нь дархлааны систем муудах, анхаарал сулрах, биеийн болон тархины үйл ажиллагаа удаашрах, толгой өвдөх зэрэг сөрөг үр дагаврууд үүсгэж, сурагчдын хичээл сурлагад нөлөөлдөг байна.

Энэхүү эрсдэлтэй байдлыг арилгахын тулд Мобиком Корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Хайр түгээе” нэртэй төсөл эхлүүлээд байна. Тодруулбал, “Хайраар цэнэглэе” картын орлогын 10 хувь хүүхэд бүрд цэвэр ус хэрэглэх боломж бүрдүүлэхэд зориулагдах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан