Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
“БАГШИД ҮЗҮҮЛЭХ МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ, МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ-ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн манлайлах ур чадвар, менежментийн чадавхыг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын чанарыг сайжруулах зорилгоор “Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, манлайлал” сургалт-зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Сургалт зөвлөгөөн 2019 оны 12 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд явагдах бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 380 гаруй менежер, 200 гаруй арга зүйч багш нар хамрагдаж байна.

Даваа гарагт Боловсролын чанар, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны үр дүн, Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд арга зүйч, сургалтын менежерийн үүрэг зэрэг сэдвээр сургалт явагдсан бол мягмар гарагт сургалтын хөтөлбөрийн зохион байгуулалт, сургалтын менежерийн мэргэжлийн ур чадвар, манлайлал, технологийн дэвшил ба боловсрол, манлайлал ур чадвар, сургалтын хөтөлбөрийн хяналт үнэлгээ, шинжилгээ, төлөвлөлт зэрэг сэдвийн хүрээнд сургалт үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан