Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
 871 сургуульд лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Ахлах ангийн сурагчдад математик, байгалийн ухаан, инженер технологийн боловсролын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй олгохын тулд давхардсан тоогоор 871 сургуульд нийтдээ 4.3 сая орчим ам.долларын үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр олголоо.

Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар хэрэгжиж буй "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх" төслийн хүрээнд ийнхүү 555 сургууль математикийн сургалтын хэрэглэгдэхүүн, 134 сургууль физик, 100 сургууль хими, 82 сургууль дизайн-технологийн лабораторийн тоног төхөөрөмж, 316 сургууль аудио-видео хэрэгсэлтэй болж буйг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар сургуулийн захирлуудад гардуулан өгөв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ "Орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлага STEM боловсролыг хөгжүүлэхэд төвлөрч, улс орныхоо хэтийн хөгжил рүү чиглэж байна. Тиймээс бид сургалтын орчинг сайжруулах, хатуу хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 2020-2030 онд хэрэгжүүлэх Боловсролын салбарын мастер төлөвлөгөөнд тодорхой ажлуудыг тусгасан" гэлээ.

21 аймаг, 9 дүүргийн сургуулиудад лаборатори нийлүүлэх энэхүү үйл ажиллагаа нь БСШУС-ын сайдын 2019 оны 491 дүгээр тушаалаар батлагдсан ахлах ангийн сурагчид сонгосон хичээлээ 198-594 хүртэлх цаг судлах сургалтын орчин орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж салбарын яам үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан