Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫН САЙД НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо 2020 оны нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд болж буй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна.

2002 оноос эхтэй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад урьд жилүүдэд дунджаар 80-90 орны Боловсролын сайд оролцож, салбарт тулгамдаж байгаа бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаасаа хуваалцаж иржээ.

2020 оны чуулга уулзалт “Боловсролыг өөрчлөхөд нэг үеийнхэн юу хийх хэрэгтэй вэ?” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд 100 гаруй орны сайд оролцож, боловсролын өөрчлөлт, шинэчлэлт, чанар, алсын хараа, технологи, хамтын ажиллагаа, манлайлал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийж, санал солилцож байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тус чуулга уулзалтын үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бутаны Хаант Улс, Бүгд Найрамдах Ирак зэрэг улсын Боловсролын сайдтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан