Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын бизнесийн зөвлөл эдийн засгийн сэтгүүлчдийг сургалтад хамруулав

Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчидтэй харилцдаг хамтын ажиллагааныхаа хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь бэхжүүлэх танхимын сургалтыг 2019 оны 9 дүгээр сараас эхлэн зохион байгуулж өнөөдөр хаалтаа хийж байна. Уг сургалтыг Канадын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг Канад сангийн санхүүжилтээр хэрэгжүүллээ. Өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн нийт 5 удаагийн сургалтад 25 бизнес, эдийн засгаар мэргэшсэн сэтгүүлчид хамрагдлаа. Сургалтын хаалт баасан гарагт боллоо.

Монголын бизнесийн зөвлөл (МБЗ)

Монголын бизнесийн зөвлөл нь Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчийн эрх болон эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж, шударга, тогтвортой, олон улсад өрсөлдөхүйц бизнесийн орчны төлөө гишүүн байгууллагуудын хуулийн хүрээн дэх нийтлэг сонирхлыг хамгаалан дэмжих замаар олон нийт, гишүүд, ажилчдад үнэ цэнийг бий болгох алсын хараатайгаар үйл ажиллагаагаа эрхэлдэг. Тус зөвлөл Засгийн газар, хувийн хэвшил, ЭСЯ, төрийн бус байгууллага болон бизнесийн холбоодтой нягт хамтарч ажилладаг юм. Мөн бизнесийн орчинтой холбоотой асуудлаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагч гишүүдийнхээ дуу хоолой болж ажилладаг билээ. Өдгөө 250 гаруй гишүүнтэй ажиллаж байна.

Канад сан Сэтгүүлчдийг чадавхжуулах зорилгоор хамтран ажилласан Канад сангийн Орон нутгийн санаалчилга (КСОНС) нь Канадын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр юм. Уг хөтөлбөр дэлхийн 100 гаруй улсад хэрэгжиж байна. Канад сангийн хөтөлбөр 1997 оноос Монгол улсад хэрэгжиж эхэлж байв. Одоогийн байдлаар жижиг, дунд хэмжээний 420 төслийг манай улсад хэрэгжүүлээд байна. Эдгээр төслийн дийлэнх нь Улаанбаатар хотын алслагдсан хэсгүүдэд амьдардаг нийгмийн халамж хэрэгцээтэй бүлгүүдэд чиглэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан