Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ПАВИТ РАМАЧАНДРАНТАЙ УУЛЗЛАА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр (2020.02.13) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа.

Ё.Баатарбилэг сайд уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банктай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, манай салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлээд Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төслүүд одоо амжилттай хэрэгжиж буйг дурдлаа.

Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг гүйцэтгэж, өргөн бариад буйг дурдаад цаашид төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, ажил хэргийн төлөвлөгөөгөө уялдуулах боломжтой гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад БСШУС-ын сайдын Дээд боловсрол, гадаадын төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ш.Нарантуяа, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарди нар байлцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан