Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД КОБАЯАШИ ХИРОЮКИТАЙ УУЛЗАВ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр (2020.02.13) Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсад гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа ноён Элчин сайдад баяр хүргээд өнгөрөгч оны наймдугаар сард Япон Улсад албан ёсны ажлын айлчлал хийж, холбогдох салбарын сайд нартай албан ёсны уулзалт хийж, хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллах санал солилцсоноо дурдав.

“Монгол ёс, хүмүүжил” хичээлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан багийг Япон Улсын сайн туршлагаас суралцуулж, хөтөлбөрийг сайжруулах, Коосэн загварын коллеж нэмж байгуулах зэрэгт анхаарлаа хандуулж ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх мэргэжлийн хүрээнд соёлын өв, соёлын өвийн барилга байгууламжийг сэргээн засварлах мэргэжилтэн бэлтгэх хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш нарыг бэлтгэх шаардлагатайг онцлов.

Элчин сайд Кобаяаши Хироюки хоёр улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар тодорхой давтамжтай уулзаж, бүх талаар хамтран ажиллаж, олон жилийн хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан