Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр (2020.02.13) НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенсыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар гамшгийн эрсдэлт нөхцөлд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын бэлэн байдлыг хангах төлөвлөгөөтэй байх, гарч болох хохирлыг бууруулахад хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов. Юуны өмнө шинэ төрлийн корона вирусний халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн хугацаа сунгах, эсвэл хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх тохиолдолд боловсролын байгууллагын бэлэн байдлыг хангах төлөвлөгөө, бэлтгэл ажлын удирдамж боловсруулахад хамтарч ажиллахаар боллоо.

Мөн теле болон онлайн хичээлийн санг баяжуулах, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан насан туршийн боловсролын агуулгыг нэмж хөгжүүлэхэд бусад орны туршлагыг нэвтрүүлэх боломжийг судалж, анхаарал хандуулахаар тохиролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан