Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
Үндэсний үсэглэлийн аварга 10 сая төгрөгийн эзэн болно

Үндэсний үсэглэлийн аваргыг 10 сая төгрөгөөр урамшуулна

Нидерланд улсын "Еndеmоl Shine Group"-ийн албан ёсны эрхтэйгээр Номадиа пикчерс, Боловсрол телевиз хамтран бүтээж буй энэхүү шоу нь телевизийн салбарт тун шинэлэг контент болсон. Нийт найман дугаар гарсны дараа эргэн харахад, хүүхдүүдийн төвөггүй үсэглэж байгаа хүндхэн үгсийг насанд хүрсэн хүмүүс алдаж байгаа нь олон нийтийн сүлжээнээс харагдаж байна. Түүнийг дагаад зөв бичгийн дүрэм, үгийн сангийн тухай маргаан, хэлэлцүүлгүүд ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж улмаар нийгэмд эерэг нөлөө, үр дүн гарч байгаа нь ажиглагдсан юм.

Эрдэм мэдлэгтэй, сэргэлэн цовоо бяцхан үсэглэгчдийн ур чадвараар дамжуулан эх хэлний боловсролыг түгээх зорилготой "Үндэсний үсэглэлийн аварга" шоу үзэгчдийн шимтэн үзэх дуртай нэвтрүүлэг болоод байна.

Үндэсний үсэглэлийн аваргыг 10 сая төгрөгөөр урамшуулна

Үндэсний үсэглэлийн аваргыг 10 сая төгрөгөөр урамшуулна

Нэвтрүүлэгт 8-12 насны 1000 гаруй сурагч бүртгүүлж байснаас өнөөдөр шилдгийн шилдэг зургаан оролцогч шалгаран үлдээд байна. Тэд өнөөдрийг хүртэл өрсөлдөхдөө олон мянган үг цээжлэн судалж монгол хэлнийхээ үнэ цэн, баялгийг бусдадаа таниулж түгээсэн авьяаслаг үсэглэгчид юм. Өрсөлдөөн өдөр ирэх тусам ширүүн болж байсан ч хүүхдийн хайр татам гэнэн зан, айдас, түгшүүр, бахдал баяслаа нуулгүй илэрхийлж хуваалцаж байгаа нь шоуг илүү сонирхолтой, үзүүштэй болгож чаддаг.  Нэвтрүүлгийн цор ганц ялагчийг аваргын цом болон 10 сая төгрөгийн шагналаар урамшуулах аж.

Үндэсний үсэглэлийн аваргыг 10 сая төгрөгөөр урамшуулна

 

Үндэсний үсэглэлийн аваргыг 10 сая төгрөгөөр урамшуулна

Залуу хойч үеийнхэндээ зөв мэдлэг түгээх, эх хэлнийхээ дархлааг бататгах, үсэг бичгийн асуудлуудыг цэгцлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор MCS групп энэхүү төслийг санаачилж ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бол Голомт банк, Скайтел групп ивээн тэтгэгчээр дэмжин хамтарчээ.

Үндэсний үсэглэлийн аваргыг тодруулах төгсгөлийн дугаар 2-р сарын 22-нд 21:00 цагаас Боловсрол телевизээр үзэгчдэд хүрэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан