Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ё.Баатарбилэг:Гүтгэсэн, харлуулсан болгоныг залруулах зав зай бидэнд үнэндээ алга

Хөл, хориотой холбоотойгоор энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа 28 мянга гаруй хүүхдэд элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэх зөвлөмж, мэдээллээр CD бэлтгэн тараах ажлыг зохион байгуулах ажлын талаар салбар хариуцсан сайд мэдээлэл хийсэн. Энэхүү CD-нд 12-р ангийн теле хичээлийг бүгдийг нь оруулна хэмээн мэдэгдсэн. Гэвч энэхүү мэдээлэлтэй холбогдуулж, хоцрогдсон арга барил ашиглаж байна гэх олон байгаа юм. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг үүнд нь өөрийнхөө цахим хуудсаар тайлбар өгчээ.

“12 дугаар ангийн хүүхдүүд энэ жил хамгийн хүндрэлтэй нөхцөлд ЭЕШ-д бэлдэж орох болж байна. Хөдөө малчдын маань хүүхдүүд гэртээ харьсан байна, алслагдсан бүс нутгуудад, интернетгүй орчинд олон мянган хүүхдүүд маань сурч амьдарч байгаа юм аа... Малчид маань гэртээ СД ДВД тоглуулагчтай байх нь элбэг. Сумын төвд интернет хурд, интернет төлбөр гээд олон бэрхшээл байдаг. Бүх хүүхэд маань ухаалаг гар утас хэрэглэх боломж хомс. Амьдрал баян. Бид мэдээж АПП зохион бүтээж удахгүй ашиглаж эхлэхээр ажиллаж байна... Хугацаа орж байна. Цаг алдалгүй богино хугацаанд хүүхдүүддээ туслах материалыг хүргэх шаардлага үүсээд байна аа... Мэдээж хот суурин газарт сайтаас, нүүр ном, пэйж хуудсаас, нэт-ээс үзэх боломжуудыг нь нэмэгдүүлж байна... Байршуулж байна... Бүх боломжуудыг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна... Монгол Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатар хотын хэмжээгээр бүү сэтгээсэй гэж хүсч байна... Зарим нэр хүндтэй нийтлэлч, олны танил хүмүүс хүртэл өрөөсгөл ойлгож байгаад харамсаж байна... Хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг, боломж сайтай хүмүүс бол СД, ДВД-тэй компьютер хэрэглэхээ болиод удсан байх... Жич: Манай улсын хэмжээнд бүх ЕБС-ийн суурин компьютерууд, багш нарын маань хэрэглэж байгаа нөүтбүкүүд СД уншдаг. Манай яамны бүх компьютерууд бас адил... (шинэчилж чадаагүй) хэвээр л байна... Цэцэрлэгийн багш нар маань компьютер ч байхгүй байна... "Ковид19" бидэнд шинэ сорилт тулгаж байна... Уучлаарай... Гүтгэсэн, харлуулсан, улстөржүүлсэн, муучилсан болгонд тайлбарлах, залруулах, сөрөх зав зай бидэнд үнэндээ алга...” гэжээ.

6 Сэтгэгдэл
unen l yum yrij bn
Зөв зөв
vnheer 12 togsoh hvvhdvvd bol hvnd bdald togsoj bnaa shalgaltiin materialiig bolovsruulah daa boldoltsoh heregtei l bh daa hodoo oron nutagiin hvvhdvvd bol hetsvvhen l bga shvv vzej harah yumgvi ch ailuud bgaa l bh daa vnheer mash sn bodoh asuudal shvv
Зөв өө зөв
Said zuv yarij bna.sumdiin hvvhdvvd yun internet.ted maani TV hicheelee l dungun dangan vzej bna.zarimdaa vzej chadahgui bna.utasnii svljee ch baihgui gazar bna shv dee.Odo mal tulluh gd zav zai ni ulam l homs bolj bna.zarim gazar zudtai.hetsu l bh shig bna
unen l yum yrij bn
tiim shdee hun bolgon tegtlee bayjchaagui tul ene uyd avch heregjuulj bgaa arga baril ni tun zuv shuu. ta buhendee ajliin amjilt husiy
Хамгийн их уншсан