Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
ЕБС, цэцэрлэгийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг баталлаа

Томуу болон томуу төст өвчлөлийн шалтгаанаар сүүлийн жилүүдэд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг 2-4 долоон хоногоор түр зогсоох шийдвэрүүд гарч байсан бол энэ оны 01 дүгээр сарын сүүлээр дэлхий нийтийг хамарсан COVID-19 томуугийн цар тахал нь хүн амын эрүүл мэнд төдийгүй эдийн засаг, нийгмийн харилцаанд ноцтой үр дагавар учруулж, ихээхэн хохирол үзүүлж байна.

Иймд БСШУС-ын сайд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж”-ийг баталлаа.

Цар тахлын улмаас үүсэх аюул гамшгийг хохирол багатай даван гарах, урьдчилан төлөвлөж бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх цогц үйл ажиллагааны чадавхыг бүрдүүлэхэд энэхүү төлөвлөгөө, удирдамж чиглэж байгаа юм.

Сурагчид, бага насны хүүхдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чадварыг эрүүл мэндийн боловсролоор дамжуулан олгохоос гадна эрүүл дадал хэвшил төлөвшүүлэхэд гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэг чухал болохыг онцолж байна.

Удирдамж нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хоёр төрлийн хяналтын хуудас, сургууль, цэцэрлэгийн орчныг цэвэрлэх болон халдваргүйжүүлэх зааварчилгааг тусгасан байна.

Цаашид тус яамнаас энэхүү төлөвлөгөө, удирдамжийг хэрэгжүүлэхэд боловсролын байгууллагын багш, удирдах ажилтныг сургах, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан