Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
ЭЕШ-ЫН МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨГ ХҮРГЭХ "ЦАХИМ ЗӨВЛӨХ" ПОРТАЛ САЙТ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.helper.eec.mn портал сайт ажиллуулж эхэллээ. Дээрх сайтаас теле хичээл, зөвлөмж, жишиг даалгавар, ЭЕШ-ын журам болон ЭЕШ тай холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг нэг дороос авч болно. Мөн энэ сайтад хандан сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг бүрдүүлээд байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан 1540 минутын 77 цагийн хичээлийг 3 дугаар сарын 9-нөөс эхлэн бүх телевизүүд нэвтрүүлж байна. ЭЕШ-ын ямар даалгаврууд дээр шалгуулагчдын гүйцэтгэл ямар түвшинд байсан, бэлтгэгдсэн багш нар хэрхэн зөвлөгөө заавар өгөхийг энэхүү теле хичээлүүдээс Та бүхэн анхаарч, суралцаарай.

Тун удахгүй 12 дугаар ангийн хүүхэд бүрт ЭЕШ-ын дүрэм журам, жишиг даалгавар бүхий Гарын авлага хэвлэн хүргэнэ. Гарын авлагыг DVD дагалдах бөгөөд дээрх бүх Теле хичээлүүд, видео зөвлөмж, даалгаврын санг энэхүү DVD-нд багтаасан байх юм байна.

ЭЕШ-д зөвхөн 12 дугаар ангийн агуулга ирдэггүй. Иймд суралцагчид 10, 11 дүгээр ангийн Теле хичээлүүдийг үзэж өмнөх мэдлэгээ бататгах сэргээн санахыг зөвлөж байна. Хорио, хөдөлгөөний хязгаарлалтын энэ хугацаанд бүрэн дунд боловсролын 1653 цагийн агуулгыг 583 теле хичээл болгон хүргэж байна. Үүний зэрэгцээ 15 удаагийн интеграц хичээл, 9 удаагийн Монгол өв соёлын теле хичээлийг Та www.econtent.edu.mn сайтаас үнэгүй үзэх боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан