Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг онцлон тэмдэглээд улам бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн БНХАУ-ын Засгийн газар COVID 19 цар тахалтай амжилттай тэмцэж, тархалтыг багасгаж чадсанд баяр хүргэхийн сацуу Ухань хотод суралцаж байсан монгол оюутнуудыг эх орондоо ирэхэд нь дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.

Ноён Цай Вэньруй манай улс COVID 19 цар тахлыг сөрөн зогсоход Монгол Улсын Засгийн газар, түүний дотор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамт олон дэмжлэг үзүүлсэн нь биднийг зоригжуулж, урам өгсөн гэлээ.

Талууд БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр байгуулсан Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дурдаад цаашид санамж бичгийн хугацааг дахин 5 жилээр сунгах боломжийн талаар санал солилцсон юм.

Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 12 дугаар сард БНХАУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд яригдсан зарим асуудлыг тухайлбал, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны саналуудыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг шинэ элчин сайдаас хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан