Голомт банкны картаараа онлайн худалдан авалт хийгээд 20%-ийн буцаан олголт аваарай
Говийн биологийн олон янз байдлын хүрээлэнгийн нээлт боллоо
“Парисын их дуулга”-д манай улсаас 15 жүдоч өрсөлдөнө
"Улаанбаатар хотын оршуулгын салбарын стратеги төлөвлөгөө-2040" бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна
Уяач, шагайн харваачдад Улсын цол олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн
Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Б.Лхагва: Махны үнийг ченж нар хөөрөгддөгийг тогтоосон
Махны үнэ нэмэгдэх бүрт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийхгүй байна хэмээн шүүмжлэлд өртдөг. Тэгвэл тус газар махны үнийг тогтвортой барихын тулд ямар арга хэмжээ авч буй талаар тус газрын дарга Б.Лхагваас тодрууллаа.

-Он гарсаар махны үнэ хоёр гурав удаа нэмэгдлээ. Танай байгууллагын зүгээс яагаад үнэ нь өсч буй шалтгааныг олов уу?
-Сар шинийн баярын дараа махны үнэ байнга өссөөр өнөөг хүрлээ. Манайхаас удаа дараа шалгалт хийж бодит үнийг тогтоож байна уу, махны эрэлт, нийлүүлэлт хэр байна, ямар шалтгаанаас болоод махны үнэ тэнгэрт хадаад байна гэдгийг шалгадаг. Манайхаас өнгөрсөн хугацаанд шалгалт хийхэд мах хэрэглэгчдийн гар дээр таван шат дамжлага дамжин хүрч байна гэдгийг тогтоосон. Энэ нь махны үнэ өсөх шалтгаан болж буй.
-Махны үнийг тогтвортой байлгах, хямдруулах үүднээс төрийн зүгээс ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бол оо?
-Гол нь, дээр дурдсан таван шат дамжлагаа багасгах хэрэгтэй. Дээр нь, махны үйлдвэрийнхээ тоог нэмэх ёстой юм.
-Уг нь, өсч буй үнийг нь хазаарлахын тулд нөөцийн мах бэлтгэдэг. Ер нь энэ арга маань үр нөлөөгөө өгч байна уу?
-Мах бэлтгэн нөөцлөхдөө өөрчлөлт хийх хэрэгтэй. Хэдийгээр нөөцийн мах бэлтгэн бизнес эрхлэгчдээ дэмжиж буй ч энэ нь махны үнийг барьж чадахгүй байгаа.
Харин ч эсрэгээрээ бизнес эрхлэгчдийг үгсэн хуйвалдаж, үнээ нэмэхэд хүргэж байгаа нь ажиглагдах болсон.
Ер нь, улсын хэмжээнд мах нийлүүлж буй байдлыг аваад үзэхэд ченж нар 80 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж, 20 хувийг нь зөвхөн албан ёсны байгууллага аж ахуйн нэгж нийлүүлж байна. Тиймээс 80, 90 гаруй хувиа бэлтгүүлэх бизнес эрхлэгчдийн ажиллах таатай орчинг төрөөс бүрдүүлж өгөх хэрэгтэй. Энэ нь нэг талаас махны чанар, нийлүүлэлт, үнэд ч гэсэн нөлөөлнө.
-Дур зоргоороо махны үнийг нэмж буй ченж нарт хэн хяналт тавих ёстой юм бэ?
-Нийслэлийн захирагчийн албанаас захуудад хяналт шалгалт сайн тавих хэрэгтэй. Анхнаасаа л зарах эрхийг нь өгөхдөө хянаж байх ёстой юм. Удахгүй Засгийн газрын хурлаар махны нийлүүлэлт, үнэ ханш, эрэлт нийлүүлэлтийн талаар хэлэлцэнэ.
-Монголд бараа бүтээгдэхүүний үнэ сургаар л өсч байна. Өрсөлдөөн гэж байхгүй боллоо. Танай байгууллага юу хийж байна вэ?
-Манай газрын зүгээс үнэ ханшийг нь шууд хянаж, бизнес эрхлэгчид ингэж бараа бүтээгдэхүүнээ борлуулах ёстой гэж заах эрх даан ч байхгүй. Бид монополь, давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьдаг. Цаг үе, улс төрийн байдлыг далимдуулан бизнес эрхлэгчид махныхаа үнийг нэмдэг.
Энэ бол зохисгүй үйлдэл. Бараа бүтээгдэхүүн борлуулахдаа үйлдвэр эрхлэгчид, худалдагчид бодит зардал, ашгаа шингээн борлуулж байвал хэн хэндээ ашигтай. Юу ч болоогүй байхад суурь үнэ дулаан, цахилгаан, шатахууны үнэ нэмэгдээгүй байхад үнээ нэмэх ёсгүй л дээ.

0 Сэтгэгдэл