Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

 

Хүүхэд багачуудын эрүүл мэнд, өсөлт хөгжилд зориулсан “Сүүн дархлаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдмийн ундраа” сургууль дээр очиж танилцлаа. Тус хөтөлбөр энэ сарын 26-наас хэрэгжиж, нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдаж байна. Сурагчдад үдийн хоолноос гадна долоо хоногт гурван удаа сүү өгөх юм. Тус хөтөлбөрийг нийслэл, дүүрэг, эцэг эхийн санхүүжилтээр зохион байгуулж байна.Ерөнхий сайд Г.Занданшатар монгол хүүхэд бүр эх орондоо үйлдвэрлэсэн сүү ууж эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлээд үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ амт, чанарт анхаарч, сурагчдад чанартай, сайн сүү өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн хоолоо сайн идэж, сүүгээ асгалгүй сайн уухыг хүүхдүүдэд зөвлөөд эрдэм боловсролдоо шамдан суралцаж, эх орондоо ихийг бүтээгч иргэд болохыг хүсэн ерөөлөө.

Дэлхийн олон улс орон хүүхдүүддээ сүү өгч, эрүүл мэндийг нь дэмжиж ирсэн туршлага бий. Тухайлбал, Япон Улс 1959 онд, Бүгд Найрамдах Солонгос Улс 1981 онд, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 2005 оноос сурагч хүүхдүүддээ сүү өгч эхэлжээ. “Сүүн дархлаа” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн өсөлт, хөгжил сайжирч өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Бие махбодын дархлаа сайжирч, сурах идэвх нэмэгдэнэ. Хүний биед шаардлагатай амин болон тосны хүчил, аминдэм, шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, үндэсний аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно зэрэг ач холбогдолтой юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар тус сургуульд суралцаж, 1987 онд төгсжээ. Төрөлх сургуулиа зорин очих дуртай гэдгээ сурагчидтай ярилцах үеэрээ хэлж байлаа.Ерөнхий сайд “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагчид, багш, удирдлага, хамт олонд эрдмийн үйлсэд нь амжилт хүслээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан