Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Д.Тэрбишдагва: Онцгой байдлын салбарт хийх зүйл их байна

Үер ус, гал түймэр, гэнэтийн гамшиг, осол болсон үед Онцгой байдлын албаныхан өөрийн амь насаа үл хайрлан аврах ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр тэдэнтэй уулзаж, ажилтай нь танилцсан юм. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариу авлаа.
-Та Онцгой байдлын салбарынхны ажил байдалтай нь танилцлаа. Цаашид юунд, хэрхэн анхаарах шаардлагатай байна вэ?
-Гамшиг бол үнэхээр давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй. Тийм учраас онцгой байдлын албаны ажил амаргүй гэдгийг бүгдээрээ мэднэ. Давагдашгүй хүчин зүйлээс гадна албан байгууллага, хувь хүний хариуцлагагүй үйлдлээс болж гал түймэр гарах гээд янз янзын зүйл гардаг. ОБЕГ-т сүүлийн үед хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн ч хийх ажил их байна. Улаанбаатар хотын хэмжээнд л гэхэд техникийн хэрэгслийн хангалт 50 орчим хувьтай л байна. Үлдсэн 50 хувийг нь орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах шаардлагатай нь харагдлаа.
-Албан нийгмийн асуудлын тухайд юу хэлэх вэ?
-Энэ талаар бодох зүйл их байна. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь орон сууцанд амьдардаг юм билээ. Гэр хороолол, айлын байшинд түрээсээр амьдардаг нь олон байна. Өдөр, шөнөгүй осол аваар гэх мэт хүнд нөхцөлд ажиллачихаад гэртээ харихад тохитой, тухтай, ажлын байранд ч тодорхой хэмжээгээр амраах орчин хэрэгтэй юм байна.
-Манайх шиг аврагчид нь түймэр гарсан уул руу савтай ус үүрээд алхаад явдаг улс ховор байх. Нисдэг тэрэгтэй болгох боломж бий юу?
 -Нисдэг тэрэгний асуудлыг гарцаагүй шийдвэрлэх ёстой.

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
хЦ.Амгаланб� �яр нь цагдаагийн хөрөнгөлөг хурандаануудын угшилтай хүн. Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад хэрэгт холбогдон шалгуулж, дараа нь Цагдаагийн академийн захирлаар түр ажиллаж байгаад 2007 онд ОБЕГ-ын даргын албанд томилогдон төсвийн хөрөнгөөр тэрбумтан болох гараагаа эхэлсэн. Ц.Амгаланбаяр ОБЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод тав ч хоноогvй байж, тараа таниулсан гэдгийг уншигчид маань санаж байгаа байх. Дур мэдэн халаа сэлгээ хийж, өөрийн хvмvvсээ Онцгой байдлын албанд ажилтай болгосон, гаргасан тушаал, шийдвэр болгон нь хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зvй бусаар завшсан гээд сүүлийн жилүүдэд тvvний хууль бус vйлдэлтэй холбоотой мэдээлэл тасраагvй. Хууль хяналтынхан нэг бус шалгаж байсан удаатай ч тэрээр энэ бvхнийг хэрхэн зохицуулж, хав дарж өнгөрөөж буй нь бас л сонирхол татна. Ц.Амгаланбаяр хууль зөрчсөн, тендерийн мөнгөнөөс халаасалдаг, хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлдэг гэж байнга хэл амны бай болж байдаг нэгэн. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхи
Хамгийн их уншсан