Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алдаагаа засч, ардчиллаа хөгжүүлье

"Сорил-сонголт" хэлэлцүүлэгт МоАХ-ны УЗ-ийн гишүүн, Хэнтий аймгийн МоАХ-ны дарга, хуульч, өмгөөлөгч   Г.Баасангийн илтгэлээс товчлов.

1989 оны сүүл 1990 оны эхээр Монгол улсад ардчилсан үзэл санааны салхийг сэвэлзүүлсэн манлайлагч хөдөлгөөн Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж, засаг захиргааны нэгж, албан байгууллагуудад иргэд сайн дураараа зохион байгуулалтанд орж орон даяар гэрлийн хурдаар тэлсэн юм. Мөн Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, Монголын Оюутны холбоо ар араасаа шил даран байгуулагдсан билээ.
Дээрх дөрвөн хөдөлгөөнүүдээс дэвшүүлсэн үзэл санаа хүний тэгш эрх, эрх чөлөө, шударга ёсыг  1989 оны 2 сая  44 мянган хүн амын 90% нь  хүлээн зөвшөөрч дэмжсэн. Харин тухайн үеийн хуучин улс төрийн хүчин ардчилсан үзэл санааг буруутгаж, ардчиллын анхдагч нарыг хавчин боох, нэр төрийг нь гутаах доромжлох, ажлаас нь халах, нутаг заах, мөрдөн мөшгих зэрэг нүдэнд харагдах эс харагдах далд аргуудаар  эрс эсэргүүцэж байсан. Төрийн эрх барьж буй улс төрийн хүчний хатуу ширүүн хүчтэй эсэргүүцлийг /хэлмэгдүүлэлтийг/ ардчиллын анхдагч нар /ялангуяа МоАХ-ны/  2 жил 1сар 6 хоног үүрсний эцэст 1992 оны нэгдүгээр сарын 13-ны 09:38 минутад Монгол улсын Үндсэн хууль батлагдаж, ардчиллын үнэт зүйлийг  тунхагласан юм. 
Нийгмийн шинэ харилцаанд иргэд олон нийт хэрхэн зохицож амьдрах талаар тухайн үеийн төр засгаас түүнчлэн ардчилсан хүчнүүдээс мэдлэг түгээн таниулах ажил сул, ер нь бараг хийгдээгүй орхигдсон. Хэн мэдээлэлтэй буюу мэдээлэлд ойр байсан нь хожсон одоо ч хэвээрээ. Хуулийн зохицуулалтаар 30 жил амьдарч байгаа ч хууль боловсруулан үйлдвэрлэх УИХ-д мэргэжлийн эдийн засагч, хуульч, эрдэмтэн мэргэдээ сонголгүй, Үндсэн хуульд нийцсэн, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, нийгмийн шударга харилцаа төлөвшүүлэх зорилгоо хэрэгжүүлж чадаагүй. Ардчиллын үндэс суурийг тавилцан мөн чанарыг мэдэж ойлгосон хүмүүсийг эрх барих дээд байгууллагад сонгогдох боломжоор боогдуулж ирсэн нь ардчиллын зам мөр  гажуудахад нөлөөлсөн. 
1992 оны УИХ-ын анхны сонгуульд ардчилсан үзэл санааг хүлээн зөвшөөрдөггүй, ойлгохыг хүсдэггүй, эрх мэдлээ алдахаас айдаг улс төрийн хуучин хүчин дангаараа сонгогдож тэдний баталсан хуулиар нийгмийн шинэ харилцаа зохицуулагдаж, материаллаг хуульд ардчилсан үзэл санаа ор нэр тусгагдсан, хууль хэрэглэгчдэд үзэл санааны сэтгэлгээ бодитоор төлөвшөөгүй зэрэг олон талт сөрөг үзэгдэл даамжран дөрвөн жил үдсэн нь өмнөх хоёр жил гаран хугацаанд ардчиллыг үгүйсгэж, буруутгаж байсны үр дагавар юм. Үндсэндээ Монгол оронд ардчилсан үзэл санаа жам ёсоороо хөгжөөгүйн хор уршиг өнөөдөр ч оршсоор байна. Сөрөг бүхнээ ардчилалд хаяглаад чихдэг муу зуршил тогтжээ. Үндсэн хуулинд ... ардчилсан нийгмийг цогцлооно гэж баталсан ч ардчиллыг эсэргүүцэгч, хожоо хайгчид, хувьдаа завшигчид зүсээ хувирган эрхэм дээд үзэл санааг сульдаасаар удлаа.
Нийгмийн шударга харилцааг төлөвшүүлэхэд гол үүрэг хүлээх  хуулийн байгууллагад шинэчлэл хийгээгүй, ардчилсан хууль хэрэгжүүлэх боловсон хүчин бэлдээгүй.  Иймээс хуучин улс төрийн хүчин, ардчиллыг завшигчид хүчтэй хэвээр байхаас өөр аргагүй. Хүний эрх, эрх чөлөөний баталгааны нэг чухал үзүүлэлт нь өмч. Өмч хувьчлалыг явуулахдаа мэдээллийг нийтэд хүртээмжтэй хүргээгүй, тухайн үеийн улс төрийн намын албан тушаалтнууд  эрх мэдлээ, ардчилсан хүчний толгойлогчид мэдээллээ ашиглан улсын нэртэй өмчүүдийг завшсан, хяналтгүй сүйтгэсэн.
Үндсэн хуульд “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө  ШУДАРГААР олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан нь тунхаг төдий хэвээр байна.
Угаасаа өөрийн гэсэн орон байргүй, амьдралд хүрэлцээтэй цалин хөлс авдаггүй,  ажлын байргүй хэн ч эрх чөлөөтэй, хариуцлагатай байх боломжгүй. Монголын төр ядуу тарчиг, орон байргүй, ажилгүй, зээлээс зээлийн хооронд амь зогоох иргэд олон нийт рүү чиглэсэн дорвитой бодлого хэрэгжүүлсэнгүй.
Адлагдсан, алдсан 30 жилийн  хугацаанд Үндсэн хуульд заасан:
Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрх  –  Тэнгэр газар шиг заагтай болсон. /Эрх мэдэл, мөнгөтэйд зөөлөн, эгэл жирийн ардад хууль хатуу чангаар үйлчилдэг /
Хэн ч ялгаварлан гадуурхагдахгүй байх эрх – Энэ заалт огт хэрэгжээгүй / Намаар, насаар,  амьдарч буй газраар, эрхэлж буй ажлаар, хөрөнгөөр гэх мэт олон хэлбэрээр байнга ялгаварлан гадуурхаж байна/.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх – Зөвхөн цаасан дээр /Хортой хоол хүнс, уул уурхайн хяналтгүй ашиглалтанд нэрвэгдэж  хорт хавдар дийлдэхээ больсон/
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх – Энэ эрхийг эдлэх гэсэн бүхэн элдэв хочтой, галуу өвчтэй гэх оноштой, хамгийн адгийн новш болж хувирдаг. Үүнийг  хөрөнгөжсөн, төрийн эрхэнд очсон нөхдүүд зохион байгуулалттай сэвдэг. Хүний эрхийн үндэсний комисс гэх нэртэй УИХ-ын дэргэдэх байгууллага эс мэдсэн шинжтэй 30 жилийг үдлээ.
ХЭҮК хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх үүрэг  хариуцахаар хуульд заасан зохицуулалт огт хэрэгжээгүй буюу  эрх баригчдын хяналтад дургүйцдэг иргэдийг нугачин дардаг зуршилтай болсон.

АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ИРГЭН БҮХЭН ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ

Монгол улс 22.000 төрийн бус байгууллагатай, 90% нийгэмд үйлчилдэг статустай. Иргэд идэвхгүй, эрх ашиг нь зөрчигдөөд байхад хэн нэгнээс аврал горьдоод л хүлээж суудаг. УИХ-ын гишүүд ТББ-ын нэрээр 250 сая төгрөг жил бүр авдаг. Гэтэл ардчиллын үндсийг  тавьсан  үндэсний хэмжээний иргэний нийгмийн манлайлагч байгууллага – МоАХ төрөөс ямарч дэмжлэггүй өдий хүрлээ. Тэгвэл хуучин нийгэм нэг намын үзэл суртлаар байгуулагдсан ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдийн байгууллагууд шинэ нийгэмд намынхаа үзэл суртлын ажлыг гүйцэтгэж улсын төсвөөс  санхүүжсээр байна.
Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэгд: “Монгол улсад ЗАСГИЙН БҮХ ЭРХ /хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл/ ард түмний мэдэлд байна. Шууд мөн төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлнэ” гэж хуульчилсан. Төрийн эрх барих дээд /хууль тогтоох эрх мэдэл/ байгууллага УИХ-ын  1992, 1996 оны сонгууль шударга эрмэлзлэлтэй явагдсан, 2000, 2004, 2008 оны сонгуулиуд хуурамч амлалт, мөнгө тараах, санал будилуулах бохир аргад улам шилжсээр 2008 оны долдугаар сарын 01-ний өдөр төр засгаас гудамжинд гэмгүй иргэдээ харанхуй бүрийд буудаж, 1000 гаруй иргэдийг баривчлан тарчлан зовоосон, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн, 2012, 2016, 2020 оны сонгуулиудаар хар машинаар сонгогчдын  сонголтыг өөрчилж дээрэмддэг болсон.
Хар машины булхайгаар эрх мэдэлд хүрсэн нөхөд иргэдээ төлөөлөх чадваргүйн уршгаар Монголчууд бидэнд олон бэрхшээл тулгарчээ. Ядуурал, архидалт, хяаналтгүй уул уурхай, авлига албан тушаалын гэмт хэрэг, агаарын бохирдол, түгжрэл, цөлжилт, иргэдийн эрүүл мэнд, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол гээд тоочиж баршгүй. Энэ байдлыг далимдуулан Үндсэн хуулиа мөрдөж үзээгүй атлаа өөрчлөх гэж улайрдаг. Эдгээр санаатай, санаандгүй алдаануудад дөрөөлөн ардчилсан үзэл санааг үгүйсгэх үзэлд иргэдийг  уриалан дуудаж, нийгмийг улам хямрааж байна. Ардчиллын алдаа оноог аль нэг нам, хэн нэгэн хүнтэй шууд холбох боломжгүй. Нийтээрээ үнэн бодит мэдээлэлтэй, зөв хандлагатай, эрх, үүрэг хариуцлагын нэгдлийг ухамсарлах нь нэн чухал юм. Иргэн бүхэн  цаг ямагт хариуцлагатай байхад л шударга ёс тогтоно.
Тухайлбал 2020 оны сонгуулиар УИХ-д эрээвэр хураавар хүмүүс сонгосон бид тэднээс нийгмийг зүй зохистой зохицуулах шударга хууль батална гэж найдан, шаардах нь үсчнээр эмчилгээ хийлгэхтэй адилхан юм.
Найман удаагийн сонгуулиар байгуулагдсан  1992-1996, 1996-2000, 2000-2004, 2004-2008, 2008-2012, 2012-2016, 2016-2020 оны  УИХ-уудаас баталсан  600 гаруй хууль, түүний нэмэлт өөрчлөлтүүд нь Монгол улсын  Үндсэн хуульд нийцсэн, ардчилсан үзэл санааг бэхжүүлсэн эсэхийг  одоо хүртэл дүгнэж олон нийтэд мэдээлээгүй нь тун харамсалтай.  
МОНГОЛЫН АРД ТҮМЭН БИД:
-УЛСЫНХАА ТУСГААР ТОГТНОЛ, БҮРЭН ЭРХТ БАЙДЛЫГ БАТАТГАН БЭХЖҮҮЛЖ,
-ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁС, ҮНДЭСНИЙХЭЭ ЭВ НЭГДЛИЙГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ,
-ТӨРТ ЁС, ТҮҮХ, СОЁЛЫНХОО УЛАМЖЛАЛЫГ НАНДИГНАН ӨВЛӨЖ,
-ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ СОЁЛ ИРГЭНШЛИЙН ОЛОЛТЫГ ХҮНДЭТГЭН ҮЗЭЖ,
-ЭХ ОРОНДОО ХҮМҮҮНЛЭГ, ИРГЭНИЙ АРДЧИЛСАН НИЙГЭМ ЦОГЦЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЭРХЭМ ЗОРИЛГО БОЛГОНО ГЭЖ  ҮНДСЭН ХУУЛИАР ЗАРЛАН ТУНХАГЛАСАН.
Өмнөх алдаанаасаа суралцаж, иргэн бүр өөртөө итгэлтэйгээр ардчилсан үзэл санааг баталгаажуулахын төлөө хүчээ нэгтгэж, улс эх орныхоо эрх ашгийг дээдэлсэн эерэг хандлагаар хөгжүүлье. 

1 Сэтгэгдэл
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан