Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Халтар сайдын шийдвэрээр нүүрсний экспорт гацав

"Баянзам" тээвэрчдийн холбоо" ТТБ-аас  экспортын тээвэрлэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

 "Баянзам тээвэрчдийн холбоо" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: 

-Улс орон даяар цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж улсын эдийн засаг үндсэндээ царцаж, олон улсын шугамаар ирж буй зээл, тусламжийг эс тооцвол уул уурхайн экспорт дээр эцсийн найдлага тавин тэссээр буй энэ үед "Баянзам тээвэрчдийн холбоо" нь "Жишиг тээвэр" нэгдэл, Чойр тээврийн зөвлөлтэй хамтран ногоон бүсийн нүүрсний тээвэрлэлтийг эрчимжүүлж экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ЭВ НЭГДЭЛ-НЭГ ЗАМ” 90 хоногийн аяныг санаачлан, эхлүүлж Гашуун сухайтын хилийн татан авалт муудаж байгаа энэ үед Чойрын тээврийг эхлүүлж экспортын шинэ гарцаар нүүрс тээвэрлэлтийг хийж эхэлсэн.

  Гэтэл Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Засаг даргад Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай замаар хийж буй нүүрс тээвэрлэлтийг хатуу хучилттай авто зам барих хүртэл зогсоох чиглэлийг өгсөн байна.

Зам тээврийн сайдын үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэрээс үүдэн нүүрсний экспортын шинэ гарц зогсоод байна. Зам тээврийн сайдын бичиг яагаад хууль зөрчсөн вэ гэхээр 2019 онд А/82 дугаартай тушаал гарч уг тушаалаад Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг хатуу хучилттай авто зам тавих хүртэл нүүрс тээвэрлэлт хийхийг хориглосон. Нэр бүхий компаниуд энэ тушаалыг шүүхэд өгч уг маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг баримтлаж зам хааж байгаа нь хууль зөрчиж байна.

Ерөнхий сайдаа, Сангийн сайдаа та нар индэр дээрээс гоё гоё юм ярьж эдийн засгаа сайжруулна, экспортын тээвэрлэлтээ нэмэгдүүлнэ, бизнесээ дэмжинэ гэж ярьж  байх хооронд Зам тээврийн сайд чинь Засгийн газрын, Ерөнхий сайдын цаашлаад улс орны эдийн засгийн эсрэг шийдвэр гаргалаа.

Дэлхий нийтээр тархаад буй цар тахлын энэ үед эв нэгдэлтэйгээр жалга довны үзэл гаргахгүйгээр, улс төржилтгүйгээр нэгдэж чадах чадахаараа ажиллаж эдийн засгаа дэмжих хэрэгтэй гэж үзээд тээвэрчид нэгдсэн. 

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц, нөөц зам бол Чойрын тээвэр

Улаанбаатар төмөр зам, Хятадын төмөр замын хооронд өдөрт 14 галт тэрэг солилцооны хэлэлцээртэй үүнээс 4 галт тэрэг нь дамжин өнгөрөх галт тэрэг, 10 галт тэрэг нь Монгол Улсын экспортын барааг тээвэрлэх боломжтой галт тэрэг байна. Энэ нь өдөрт 33 000 тонн, нэг сард 990 000 тонн, нэг жилд 11 880 000 тонн нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэх боломж байна. Сүүлийн жилүүдийн төмрийн хүдрийн экспортын судалгаанаас харахад жилд дундажаар 3000 000 тонн төмрийн хүдэр экспортод гаргасан байдаг. Үүнээс үзэхэд 8 880 000 тонн нүүрсийг Замын-Үүд-Эрээн боомтоор гаргах бодит боломж байгаа юм. Мөн Эрээн өртөөнд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төмөр замын шинэ гарц нээгдэж 14 галь тэрэг дээр нэмж 4 галт тэрэг хүлээн авах хүчин чадалтай болсон таатай мэдээ байна. БНХАУ-ын зүгээс Эрээн өртөөний төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа шалтгаан нь нүүрс худалдан авагчид нь худалдаж авсан нүүрсээ төмөр замаар Замын-Үүд-Эрээн боомтоор авах илүү их сонирхолтой болж байгаагийн илэрхийлэл болж байна.

Нөгөө талаасаа "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн сүүлийн саруудын Гашуун сухайт боомтын татан авалт багассантай холбоотойгоор нийт тээвэрлэлт, борлуулалтын 30 орчим хувийг Чойр чиглэлд тээвэрлэгдэж төмөр замаар экспортод гарч байна гэсэн мэдээлэл байна.  Мөн Монгол Улсын "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн коксжих нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын Цайфедянь далайн боомтод хоёрдугаар дөрөвний өдөр очсон бөгөөд Цайфедянь боомтын удирдлагын зүгээс “Бүс ба нэг зам”-ийн хүрээнд төмөр замын байнгын маршрутыг нээж ажиллах талаар төлөвлөж байгаа тухай сайхан мэдээг МОНЦАМЭ агентлаг мэдээлж байсан.

Хятадын тал нүүрсний импортоо Эрээн боомтоор төмөр замаар нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагаа илэрхийлсэн манай улсын Засгийн газрын хувьд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх хүсэлтэй боловч Зам, тээврийн сайд нь зөвшөөрөхгүй байна.

Энэхүү тээвэрлэлтийг хааж зогсоосноор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн  4000 000 тонн нүүрсний борлуулалт тасрах, 1000 орчим жолооч ажилгүй, тэдний гэр бүл орлогогүй болох, Чойрын гаалийн талбайд ажиллаж буй 1000 орчим ажилтанууд ажилгүй болох,  нэр бүхий 5 компани гэрээний алдангид орох бодит эрсдэл  үүсч улмаар Монгол Улсад орж ирэх эдийн засгийн асар их боломж алдагдана.

Ерөнхий сайд аа,Засгийн газрын нэгдсэн бодлого шийдвэр  гаргаж экспортын тээвэрлэлтээ хэвийн явуулж тээвэрчдээ, Чойрын гаалийн  талбайн ажилтануудаа, дотоодын тээвэрлэлийн компаниудаа дэмжиж ажилтай, орлоготой байлгах нэгдсэн бодлого гаргаж өгөөч.

Төр нь иргэнээ ажилтай, орлоготой байхад эдийн засгаа дэмжих экспортын тээвэрлэлтийг хийхэд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээв. 

М.Насан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан