Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Хүүхдээ эрт илрүүлэгт хамруулах эсэхийг эцэг, эх нь шийднэ
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ, ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жүдочид насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор Баку хотыг зорилоо
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
Н.Алтанцэцэг паралимпын V байр эзэллээ
Паралимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-д өчигдөр зодоглосон ОУХМ Н.Алтанцэцэг эхний барилдаанаа Казахстаны бөх Байбатинатай хийж ялагдсан ч дагах барилдаанд АНУ-ын бөх Дэвисийг цэвэр ялснаар хүрэл мeдалын төлөө барилдахаар болсон.
Азийн пара наадмын алт, хүрэл медальт тэрбээр медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт Бразилын Мег Эммерихтэй өрсөлдсөн. Н.Алтанцэцэг өмнө нь түүнтэй гурван удаа таарч, гурвууланд нь ялагдаж байжээ. Энэ удаа барилдаан эхлээд минут орчмын хугацаа өнгөрч байхад өрсөлдөгчийнхөө хөмрөх мэхэнд орж цэвэр ялагдлаа. Ийн Монголын гурван жүдочийн хоёр нь VII байр, нэг нь V байрт шалгарсан амжилтаар паралимпын наадмыг өндөрлүүлэв.
0 Сэтгэгдэл
























