Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Хүүхдээ эрт илрүүлэгт хамруулах эсэхийг эцэг, эх нь шийднэ
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ, ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жүдочид насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор Баку хотыг зорилоо
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
А.ЭНХТУУЛ ТЭСВЭР, ТЭВЧЭЭР ШАЛГАСАН УРАЛДААНАА АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

Олимпын наадамд цанын эмэгтэйчүүдийн 10 км-т хурд сорьсон ОУХМ А.Энхтуул бариандаа орлоо. Нийт 98 тамирчин өрсөлдөхөд 96-р байраар уралдааныг эхлүүлсэн тэрбээр 13 тамирчныг ардаа орхиж, 85-р байр эзлэв. Энхтуул өөрийн зайг 37:02.5 минутад туулж, тэргүүлэгчээс 8:56 минут хоцрон барианд орсон юм.
Энэ зайд скиатлоны шинэхэн аварга Норвегийн Тереза Йохауг 28:06.3 амжилтаар түрүүлж, дубль хийв. Финландын Кертту Нисканен, Криста Пармакоски нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
А.Энхтуулын хувьд ийнхүү анхны олимпын наадам нь өндөрлөж байна. Маргааш манай нөгөө тамирчин Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т өрсөлдөх болно.
0 Сэтгэгдэл























