Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Хүүхдээ эрт илрүүлэгт хамруулах эсэхийг эцэг, эх нь шийднэ
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ, ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жүдочид насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор Баку хотыг зорилоо
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Монголын таван марафонч ДАШТ-д оролцох болзол биелүүллээ
Caption
БНСУ-ын Сөүл хотноо өнөөдөр болсон "Seoul international marathon-2022" олон улсын марафонд Монголын үндэсний шигшээ багийн марафон гүйлтийн тамирчид амжилттай оролцож , энэ зун АНУ-ын Орегон мужийн Южин хотноо зохиогдох хөнгөнатлетикийн ДАШТ-д оролцох болзолыг гурван марафонч нэмж биелүүллээ.
"Хан мөрний гайхамшиг" хэмээн нэрлэгддэг Сөүлийн марафон нь анх 1931 онд зохиогдсон түүхтэй. Энэ жил уг марафонд манай гурван эрэгтэй марафонч оролцож,ОУХМ Ж.Олонбаяр 2 цаг ,10мин 59 секунд , "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Д.Гантулга 2.11.13, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Бямбажав 2.11.19 амжилтаар тус тус барианд орлоо. Багийн дасгалжуулагчаар Б.Доржпалам, Т.Шийтэрчулуун нар ажиллажээ.
Хөнгөнатлетикийн ДАШТ -ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн entry standart буюу оролцох болзол нь 2.11.30 юм.
Ийнхүү энэ оны долдугаар сарын 14-24-нд болох "Орегон -2022" хөнгөнатлетикийн 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлыг одоогоор Монголын таван марафонч биелүүлээд байна.
Өмнө нь Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б. Мөнхзаяа нар ДАШТ-ий болзлыг биелүүлээд байсан юм.
ДАШТ-д нэг зай төрөлд нэг улсаас дээд тал нь гурван тамирчин оролцох журамтай тул , манай эрэгтэй гурав, эмэгтэй нэг, дөрвөн марафонч маань Орегонд гүйх боломжтой.
Харин эмэгтэй марафонд манай өөр тамирчин болзол хангавал энэ тоо нэмэгдэх ажээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
.
0 Сэтгэгдэл























