Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Франц хоёр ДАШТ дараалан финалд шалгарлаа

 

"Катар 2022" ДАШТ-ий хагас шигшээ шатны хоёр дахь тоглолт 1998, 2018 оны дэлхийн аварга Франц болон Африк тивээс хагас шигшээд шалгарсан анхны баг Мароккогийн хооронд болоход 2-0 харьцаагаар Франц хожлоо.

Хүчирхэг бүрэлдэхүүнтэй Францын шигшээ баг өмнөх тоглолтоос хоёр тоглогчийг өөрчилсөн. Английн эсрэг алдаа гаргасан гэж үзсэн зарим хүнээ сольсон ч багийн хэв маяг, хүчирхэг байдал арилсангүй.

Нэгдүгээр үеийн төгсгөл үеэс Мароккогийн довтолгоо ширүүсэв. Тэдний гоол оруулах хичээл зүтгэл тоглолт дуустал үргэлжилсэн ч 79 дэх минутад сөрөг довтолгоогоор гоол алдсан. Гоолыг дөнгөж сэлгээгээр талбайд орсон Коло Муани оруулсан ба Килиан Мбаппегийн сайн тоглолт хоёр дахь гоолыг бүтээв.

Ийнхүү тоглолт 2-0 харьцаагаар өндөрлөж Франц хоёр дахь дэлхийн аваргадаа дараалан финалд шалгарлаа. Харин Марокко хүрэл медалийн төлөө Хорваттай тоглоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан